Гэнэтийн дайран ирсэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг Хятад улс бүх хүн төрөлхтөнд хариуцах байр сууриар маш их хичээл зүтгэл гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах дайнд стратегийн томоохон үр дүнд хүрсэн юм. Мөн олон улсын цар тахлын эсрэг ажилд Хятад улс бүх хүчээрээ дэмжлэг үзүүлсэн билээ. Улс орнуудын олон салбарын зүтгэлтнүүд, Хятад улс цар тахлын эсрэг ажилд илэрхий ахиц дэвшил гаргаж, мөн цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, олон улсын нийгэмлэгт маш сайн үлгэр жишээ үзүүлсэн. Хятад улсын цар талын эсрэг туршлага дэлхий нийтэд маш хэрэгцээтэй лавлагаа хангасан гэсэн байна.
Колумбийн их сургуулийн микробиологи, дархлаа судлалын профессор Винсент Реканеро “маш мундаг” гэдэг үгээр Хятадын цар тахлын эсрэг гаргасан амжилтыг үнэлсэн байна. АНУ-ын Гейтсийн сангийн ерөнхийлөгч Билл Гейтс:
- Хятад улс шинэ төрлийн коронавирусийг үр дүнтэй тогтоон барьж чадсан нь түргэн шуурхай хүчээ төвлөрүүлж, цар тахлын эсрэг шинжлэх ухаанлаг нарийвчилсан стратегийн арга хэмжээ авсанд байгаа юм гэж хэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн онцгой байдлын төслийн тэргүүн Майкл Райан:
- Хятад улсын эмнэлгийн ажилтнууд маш зоригтой. Дээд мэргэжлийн түвшинд хүрсэн, Хятадын эрүүл мэндийн систем нь боловсронгуйн дээр өндөр үр ашигтай гэж хэллээ.





























































