“Гурван хатуу гурван бодит” бол Ши Жиньпиний бүхий л төвшинд боловсон хүчний хэв маягийг сайжруулах зорилгоор гаргасан шаардлага бөгөөд өөрөөр хэлбэл, өөрийгөө хатуу засах, өөрийн эрх мэдлийг зөв хэрэглэх, хувийн сахилга батыг хатуу баримтлах, бодитой төлөвлөлт, бодитой бүтээх болон бодитой зөв хүн байх талаарх шаардлага юм.
2015 оны 04-р сарын 19-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Тамгын газраас 《Гурван хатуу гурван бодит сэдэвт сургалтын тусгай хөтөлбөрийг сумын төвшинд буюу түүнээс дээш төвшний ажилтнуудын дунд зохион байгуулах тухай》 нийтлэгдэж, 2015 онд сумын төвшинд буюу түүнээс дээш төвшний ажилтнуудад “гурван хатуу гурван бодит” сургалтын ажлыг хийж байв. Өөрийгөө засахыг хатуу баримтална гэдэг нь намын үзэл бодол, итгэл үнэмшлийг бэхжүүлэх, ёс суртахууны бодит байдлыг сурталчлах, эрхэмсэг бодол санааг эрхэмлэж, муу зуршлаас ухамсартайгаар зайлсхийж, шударга бус үзэгдлийг ухамсартайгаар эсэргүүцэх гэсэн үг юм. Эрх мэдлээ зөв эдлэх гэдэг нь ард түмний төлөө байхыг шаардах, дүрэм журам, тогтолцооны дагуу эрх мэдэл хэрэглэх, системийн торонд эрхийг оруулах гэсэн үг бөгөөд ямар ч үед давуу эрх, эрх мэдэл хэрэглэхгүй байхыг хэлнэ.
Өөрийгөө сахилга баттай байх нь гэмт хэргээс айдас түгшүүртэй, хичээнгүй зантай байх, намын сахилга бат, төрийн хуулийг дагаж мөрдөх явдал юм.
Бодит байхын тулд ажил хэргийг бодит байдлаас төлөвлөх хэрэгтэй бөгөөд ингэснээр үзэл санаа, бодлого, хөтөлбөрийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн, бодитой хууль тогтоомжид нийцүүлж, шинжлэх ухааны ухамсрын дагуу бодит байдлаас хөндийрөхгүйг хэлнэ. Бүтээлч байхын тулд өөрийн гараар бүгдийг хийж шаргуу ажиллах, хариуцлага хүлээх чадвартай, асуудалтай тулгарах зоригтой, асуудлыг шийдэх чадвартай, практик, хүмүүс, түүхээр шалгарч үлдсэн амжилтыг бий болгохыг хичээх хэрэгтэй.
Үнэнч хүн байх гэдэг нь шударга байх, үг яриа нь шударга үнэн байх, бодит үнэн хэрэг бүтээх гэсэн үг юм. Тусгай сургалт хүмүүжлийн ажлаар дамжуулан улс төрийн экологийн сайжруулалтыг дэмжиж, намын хатуу засаглалын уур амьсгалыг улам бүр эрчимжүүлж,удирдах албан тушаалтнуудын жишиг үүрэг илүү сайн гүйцэтгүүлэх юм.





























































