Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хамтдаа урагшилъя

Сайн талыг нь авч үл хүрэлцэх зүйлээ нөхөх зэргээр хэрэглэхэд харшилдахгүйгээр эрэлхийлж зөрөөгөө үлдээн хамтдаа урагшилъя.

    “Түмэн бодис зэрэгцэн оршивч хутгалдахгүй бүлгээ, ёс журам зэрэг явагдавч харшилдахгүй болой”. Боловсон цэцэглэн хөгжиж, үг хэл хөгжихөд алдаагаа олж, зөрөөгөө үлдээн, нээлттэй багтаамжтай байх, солилцон уусалцаж, харилцан суралцахтай салшгүй холбоотой. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг хийгээд цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичиг бол үнэндээ адил бус давхаргын, адил бус шинж чанартай асуудал юм, хоёул зөрчилдөхгүй, харшилдахгүйгээр зэрэг  бүрэн хэрэглэгдэх боломжтой.

Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг гэдэг нь хуульд тогтоосон Хятад улсын үндэстнүүдийн нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг заана. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг ба цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичиг нь “1” болон “1”-ийн зэрэгцэх харьцаа биш, харин “1 + онцлог”-ийн харьцаа болохыг бид сэргэгээр таниж олох хэрэгтэй. “1” гэдэг нь Хятадын үндэстний том гэр бүл, даруй улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг заана. Энэ нь Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрын гадаад илрэл, мөн чанар юм. “1” байхгүй бол Хятадын үндэстний хамтын цогц байж чадахгүй. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн боловсролыг бүх талаар чангатгах нь мөн чанар дээрээ нийт үндэстний өргөн дэлгэр хамтралцаа, бүх талын солилцоо, гүнзгий уусалцлыг сайжруулахыг төлөө юм. Энэ нь үндэстний орны хөгжил дэвшилд, мөн Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлооход ашигтай, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалд ашигтай байж, орчин үед хувь нэмэр байгуулж, мянган онд ашиг хүртээх явдал юм.

Нийгмийн хэрэглээний хөгжил эцэстээ нийгмийн хөгжлийн жам ёстай нийцэх хэрэгтэй. Үг хэл нь нэгэн төрлийн нийгмийн үзэгдэл болохын хувьд мөн ийм л байх хэрэгтэй. Өнөөдөр бид маш ядуу хоцронгуй хол газар орны цөөн тоот үндэстэн улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сурч хэрэглэсний дараа хөдөлмөрийн ур мэргэжил нь дээшилж, орчин үеийн мэдлэг, мэдээллийг хүртэж, хөгжлийн дотоод хөдөлгөх хүч нь нэмэгдэж, үүнээс болж үндэстэн даяараа ядуурлаас ангижирч болохыг олж харав. Эдгээр нь бүгд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх ба цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгийг хамгаалан хөгжүүлэх бол харилцан зөрчилдөх буюу харилцан хохируулах харьцаа биш. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцан эзэмшвэл бүх үндэстний ахан дүүс Хятадын үндэстний энэ том гэр бүлд шууд шулуун ололцуулан солилцуулж, хүний амьдралын гэрэл гялбаагаа сацруулах завшаан олгож чадна. Нийт үндэстний олон түмнийг өргөн уудам үйлдвэрлэл амьдралын хүрээнд өсөн бойжуулж чадвартан болгон, орчин үеийн нийгэмд сайн уусалцуулж, өнөөгийн бүтээн байгуулалтын үр бүтээлийг эдлүүлж чадна.

"Таван өнгө солонгорон харилцан өнгө нийлж, эгшигт нот уянгалан эв найрамдлыг бататгана”. Үг хэл, үсэг бичиг бол хүн төрөлхтний солилцооны бааз, соёлын уламжлалын ачаалбар, мөн төрийг засаж улсыг төвшрүүлэх содон тоноглол болох юм. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг болон цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгийн хоорондох харьцааг зөв таних ба зохистой шийдвэрлэх нь Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн хөгжлийг дэмжихэд чухал үйлдэлтэй. Үг хэл нэвтрэлцвэл  сэтгэл санаагаа ойлголцон нэвтрэлцэж, сэтгэлийн холбоо ч гүн зузаан болно. Улс орон даяар шинжлэх ухаанч, хувьсангуй, нэгдсэн байдлаар улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг болон цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгийн хоорондох харьцааг таниж, улсын нэгдлийг эвдэх, үндэстний бүлгэмдлийг бутраах бүх төрлийн үг яриа, үйл ажиллагаатай зоригтой тэмцэл хийж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх ажлыг сайн хийж, үндэстнүүдийн ард түмэн солилцоо хийх явцад сайн талыг нь авч үл хүрэлцэх зүйлээ нөхвөрлөн, зөрөөгөө үлдээх явцад хамтдаа урагшилж, нягтран нэгдвэл бидний бүлгэмдэн тэмцэж, урагшлан дэвших алхам нэн бат бэх, бадрангуй болж чадна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн сонин
Мэдээ үзсэн:5513
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7