Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 15-нд хэлэхдээ, 09-р сарын эцэс гэхэд Хятадын хэмжээнд 832 үндэсний хэмжээний ядуу шяньд цахим бизнесийн компани 3 сая 50 мянгад хүрч, гуравдугаар улиралд ядуу нутгийн цахим борлуулалтын хэмжээ 2019 оны бүтэн жилийн өсөлтийн хурдаас давж, хижгийн өмнөх төвшинд үндсэндээ дөхөж очлоо.
Тоо баримтад харуулснаар 01-ээс 09-р сард нийт Хятадын үндэсний хэмжээний 832 ядуу сяний цахим борлуулалтын жижиглэн худалдааны хэмжээ 206 тэрбум 88 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 24.1% өссөн байна. Үүнд эд бодисын цахим худалдаа 2019 оны бүтэн жилийн цахим худалдааны нийт хэмжээнээс давж, үүнд эхний гурван улиралд хүнс эрүүл мэндийн бараа, орон сууцны засвар үйлчилгээ, хувцас хунар засал чимэглэлийн цахим жижиглэн борлуулалт эхний гурван байрыг эзэлсэн байна. Эмчилгээний багаж хэрэгсэл, ном бичиг, дуу дүрс бичлэгийн бараа, гэрийн тавилга зэргийн цахим жижиглэнгийн худалдаа 50% гаруйгаар өссөн байна.
Эхний гурван улиралд Хятадын үндэсний зэрэглэлийн 832 ядуу сяний 26 тэрбум 420 сая юанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдаж, өнгөрсөн оны мөн үеэс 48.1% өсөж, үүнд өвсөн эм, жимс, цайны жижиглэнгийн худалдааны хэмжээ эхний гурван байранд орсон байна.





























































