Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ эрин үеийн шилдэг боловсон хүчний стандарт

Шинэ эрин үеийн шилдэг боловсон хүчний стандарт.

2013 оны 06-р сарын 28-ны өдөр Ши Жиньпин Бүх Хятадын боловсон хүчний хуралд “Сайн боловсон хүчин” –ийн “таван стандарт” -ийг дэвшүүлэв: өөрөөр хэлбэл итгэл үнэмшил тууштай, хүмүүст үйлчилдэг, хичээнгүй, хариуцлага хүлээх чадвартай, үнэнч шударга байх гэжээ.
Итгэл үнэмшил нь намын боловсон хүчнүүдийг байнгын намын үзэл баримтлалаар өөрийгөө цэнэглэж, намын үндсэн хуулийг үргэлж дагаж мөрдөх, Коммунист намын гишүүдийн жишгээр өөрсдөдөө шаардлага тавих, орчлон ертөнц болон амьдралын зөв төлөвшлийг олж авах, үнэт зүйлсийн зөв бодлыг төлөвшүүлэх, коммунизмын агуу үзэл санааг бэхжүүлэх, Хятадын онцлогтой социализмыг бүтээхийн төлөө зүтгэх явдал юм.
Хүмүүст үйлчилнэ гэдэг нь олон нийттэй нягт, ойр дотно харилцах, ард олны хамгийн доод давхарга руу нэвтрэх, бодит байдал руу гүн гүнзгий орж, ард олны дунд гүн гүнзгий орж, асуудлыг сайтар бодож шийдвэр гаргаж ажлаа хийх, ард түмнийг удирдлага болгож, хүмүүст чин сэтгэлээсээ үйлчлэх зорилгоо үргэлж хэрэгжүүлэх явдал бөгөөд энэхүү шаардлагаар өөрийнхөө хийж буй зүйл болоод өөрийн үнэ цэнийг хэмжих хэрэгтэй. Хичээнгүй прагматик боловсон хүчин нь марксист онол болон ялангуяа Хятадын онцлогтой социализмын онолын тогтолцоог хичээнгүйлэн суралцаж, мэдлэгийн нөөцийг баяжуулах, мэдлэгийн бүтцийг сайжруулах, ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх мэдлэг мэдээллийн бааз суурийг бататгаж, цэвэр цэгц шулуун байдлаараа олон түмний хамгийн их санаа зовох асуудалд анхаарал хандуулдаг, гомдол их гаргасан асуудлуудыг шийдвэрлэдэг.
Хариуцлага хүлээх чадвартай гэдэг нь ажилчдаас зарчмаа баримтлахыг шаарддаг, нухацтай, хариуцлагатай, өөрчлөлт шинэчлэл хийх зоригтой, удирдан чиглүүлж, үлгэрлэн дуурайлгах авьяастай, ард түмний сайн сайхны төлөө өөрийгөө золиослох чадалтай байх явдал юм.
Цэвэр, шударга байхын тулд боловсон хүчинд цаг ямагт өөрийгөө дайчлах шаардлага гарна, шулуун шударга хүн байж, амар амгалан тааваараа өөрийн ажлаа хийх, ариун цагаанаар төрийн албыг хашин, өндөр хүчдэлийн шугамд хүрэхгүй байх, улаан шугамаас хэтрэлгүй, чигч шугамаа алдахгүй байх шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд дээрх таван стандарт сайн хэрэгжиж, Хятад улсын албан тушаалтны сонгон шалгаруулалт, томилолт, ёс зүй илт сайжирсан байдалтай байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:2610
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7