Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Японы “Торгоны замын гадаад харилцаа” ∕Japan: Silk road diplomacy∕

Японы “Торгоны замын гадаад харилцаа” ∕Japan: Silk road diplomacy∕

Япон улс нь “Торгоны замын гадаад харилцаа” санаачилгыг тухайн үеийн Ерөнхий сайд Рютаро Хашимото /Ryutaro Hashimoto/ 1997 онд анх санаачлан Японы эрчим хүчний эх үүсвэрийг олон талтай болгож баталгаажуулах төлөвлөгөөтэй байжээ. Рютаро Хашимото төв Азийн болон Кавказийн найман орныг Торгоны замын бүс нутаг гэж нэрлэн эдгээрийг Японы гадаад харилцааны шинэ стратегийн чухал байр сууринд хүргэжээ. Үүний дараа Японоос төв Азийн бүс дэх гадаад харилцаагаа аажмаар “Торгоны замын гадаад харилцаа” гэж нэрлэх болжээ. Японы зүгээс дэвшүүлсэн энэхүү стратегийн бодлогыг тоймловол, нэгдүгээрт эдийн засгийн үр ашгийг чухалчилж, өөрийн эрчим хүчний эх үүсвэрийг олон талт болгохыг баталгаажуулж, Ойрх Дорнодын эрдэс баялгийн нөөцөөс дутахааргүй төв Азийн бүс нутгийн энэхүү нөөц баялгийг өрсөн эзэмших, хоёрдугаарт гео улс төрийн өнцгөөс хандаж, Япон, төв Ази болон Кавказын бүс нутагт өөрийн байр суурийг тогтвортой болгохыг эрмэлзжээ.
2004 онд Япон дахин “Торгоны замын гадаад харилцаа” стратегийг дэвшүүлж, “Төв Ази+Япон” хамтын ажиллагааны механизмыг байгуулах ажлыг тууштай урагшлуулж, улс төрийн нөлөөлөл болон эдийн засгийн арга хэрэгслийг нэмэгдүүлэх замаар төв Азийн бүс нутгийн эрдэс баялгийн ашиглалт болон худалдааг удирдах эрхийг эрмэлзсэн санаархал гаргаж байлаа. 2012 онд Япон “Торгоны замын бүс нутаг”-т 21.9 сая ам.долларын Засгийн газрын хөгжлийн тусламжийг олгож, хөрөнгө оруулалтын хүрээнд зам, нисэх буудал, гүүр, цахилгаан станц, усан тээврийн суваг зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. 2015 оны 10 дугаар сард Шинзо Абэ /Shinzō Abe/ Монгол улс, төв Азийн таван орноор айлчилж, гол зорилго нь Япон төв Азийн яриа хэлэлцээний механизмыг сэргээж, тээвэр логистикийн хамтын ажиллагааг сэргээж, “Японы зүгээс Хятадыг чиглэсэн буюу уралдсан гадаад харилцаа” бодлого бүхий төв Ази дахь гадаад харилцааны хөшгөө нээж байна”.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5260
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7