2013 оны 3 дугаар сард тухайн үеийн БНХАУ-ын дэд дарга Ши Жиньпин Беларуст айлчлах үедээ Беларусын Засгийн газрын зүгээс Хятад-Сингапур-Сүжоу аж үйлдвэрийн парк /China–Singapore Suzhou Industrial Park/-ийн жишгээр Хятад-Беларусын аж үйлдвэрийн парк байгуулах хүсэлт гаргажээ. 2011 оны 09 дүгээр сарын 18-нд хоёр улсын Засгийн газар Хятад-Беларусын аж үйлдвэрийн паркын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. 2012 оны 08 дугаар сарын 27-нд Хятад-Беларусын аж үйлдвэрийн паркын хөгжлийн компани байгуулагдав. 2014 оны 06 дугаар сарын 19-нд тус аж үйлдвэрийн паркын суурийг Минск хотод тавьсан байдаг.
2015 оны 05 дугаар сарын 01-нд Ши Жиньпин дарга Александр Григорьевич Лукашенкотой уулзах үедээ:
- Манай хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулж, Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтдаа бүтээн байгуулж, Хятад-Беларусын аж үйлдвэрийн паркыг хамтын ажиллагааны голлох төслөө болгож, Засгийн газар хоорондын зөвшилцлийн механизмын үүргийг илүүтэйгээр ашиглан, аж үйлдвэрийн паркын ирээдүйн хөгжлийг сайн төлөвлөж, тус аж үйлдвэрийн паркын төсөл нь Торгоны замын эдийн засгийн бүс дээрх “сувд”, мөн хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Хятад-Беларусын аж үйлдвэрийн парк нь Хятад улсын гадаадад бүтээн босгосон хамгийн өндөр түвшний, хамгийн том хэмжээг хамарсан төрийн бодлогын хамгийн таатай нөхцөлөөр баригдсан аж үйлдвэрийн парк юм. Энэхүү аж үйлдвэрийн паркын талбайн хэмжээ нь 91.5 км2, Ази, Европын эдийн засгийн холбоо болон Европын холбооны улсуудтай олон улсын авто зам, тив хоорондын авто зам, төмөр замаар бүрэн холбогдсон газарзүйн байршлын давуу талуудтай. Хятад-Беларусын аж үйлдвэрийн парк нь орчин үеийн боловсруулах салбар, сүүлийн үеийн боловсруулах үйлдвэрлэл болон орчин үеийн үйлчилгээний салбарт тулгуурлан оюуны нөөц баялгийг цуглуулж “Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хүрээллийг олсон, эрч хүчтэй, инновацитай” гэсэн таван шинжийг нэгтгэсэн шинэ хотыг үүсгэж байна.





























































