2013 оны 06-р сард Ши Жиньпин Намын олон нийтийн чиг шугамын сурган хүмүүжүүлэх хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын бага хурлын үеэр хэлсэн үгэндээ: намын доторх ард иргэдээс хөндийрөх үзэгдэл багагүй байгааг онцлон тэмдэглээд, ихэнхдээ формализм, хүнд суртал, хедонизм ба үрэлгэн байдлын “Дөрвөн суртал”-д төвлөрөн илэрч байна.
Хэв маяг, зан авирын сул тал дээр томоохон хэмжээний судалгаа явуулж, шалгалт хийн их цэвэрлэгээ хийхийг санал болгож байна. Формализм, хүнд суртал, хедонизм ба үрэлгэн байдлын “Дөрвөн суртал” нь ХКН-ын мөн чанар, зорилгод харш юм. Эдгээр нь олон түмний хамгийн үзэн яддаг, хамгийн их эсэргүүцдэг асуудлууд бөгөөд нам ба олон түмний хоорондын харилцаанд ан цав үүсгэдэг гол эх үүсвэр юм.
Намын доторх бусад асуудлууд нь мөн энэ “Дөрвөн суртал” -тай холбоотой буюу “Дөрвөн суртал” -аас үүдэлтэй юм. “Дөрвөн суртал”-ын асуудлыг шийдэхийн тулд бид ард олны хамгийн их анхаарал татсан, тулгамдсан асуудлуудаас эхэлж, олон түмний амин чухал эрх ашигт тулгарч буй асуудлыг шийдэхэд анхаарлаа төвлөрүүлж, ард олны эргэн тойронд байгаа эрүүл бус асуудлыг шийдэж, ажлын хэв маягийг сайжруулах үр нөлөөг хамгийн гүнд нь хүртэл гүйцэтгэж ард түмэнд жинхэнэ бодит үр өгөөжтэй байлгах хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл ханамжтай үр дүнд хүртэл чармайх хэрэгтэй гэжээ.





























































