2013 оны 3 дугаар сард Чүнчин хотоос гарсан анхны чингэлгийн буухиа галт тэрэг Шиньжянгийн Алаг уулын ам /Alataw Shankou/ боомтоор хил гарснаар төмөр зам нь далайн тээвэр, агаарын тээврээс гадна Ази, Европын эх газрыг холбосон гурав дахь том тээврийн гарц нээгдсэнийг илэрхийлж байна. Үүний дараа “Нэг бүс-Нэг зам” санаачилгын дэмжлэгээр Хятад-Европын чингэлгийн буухиа галт тэрэг хурдтай хөгжлийнхөө замд оров.
2015 оны 3 дугаар сард Хятад улсаас албан ёсоор гаргасан “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны Далайн торгоны замыг хамтаар байгуулах ажлыг эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл болон ажиллагаа” гэсэн бичиг баримтыг танилцуулж Хятад-Европын чингэлгийн буухиа галт тэрэг нь Хятадын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт юм гэж тодорхойлжээ.
2016 оны 6 дугаар сарын 8-наас эхлэн Хятадын төмөр зам Хятад-Европын чингэлгийн буухиа галт тэрэг нэртэй нэгдсэн нэг брэндийг бий болголоо. Одоогоор 40 гаруй буухиа галт тэрэг, Шиньжян, Өвөр Монгол, зүүн хойд Хятад зэрэг гурван газраар хил гарч, төв Ази, ОХУ, төв зүүн Европ, баруун Европын чиглэлд аялж байна. Хятадын И-Ү хотоос Лондон хүрэх тээврийн шугам 2017 оны 1 дүгээр сард нээгдэж, “Хятад-Европын чингэлгийн буухиа галт тэрэг” аялж эхэлснээр Европын 10 орны 15 хотыг дайран өнгөрч байна. Статистик мэдээллээс харвал 2016 онд Хятадаас аялж эхэлсэн “Хятад-Европын буухиа галт тэрэг” 1702 удаа, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 109 хувиар өссөн байна.
“Хятад-Европын буухиа галт тэрэг” нь төмөр цариг дээрх “Нэг бүс-Нэг зам” гэж нэрлэгдэн Хятад улс болон замын дагуух орнуудын дэд бүтцээрээ харилцан холбогдох ажиллагааг урагш ахиулж, зөвхөн нэг нээлттэй тээврийн шугам төдийгүй, чөлөөт нээлттэй тээврийн сүлжээ болон хөгжиж, бараа бүтээгдэхүүний тээврийн замын үүрэг гүйцэтгэхээс гадна олон төрлийн салбарын хөгжил ч гэсэн үүнийг дагалдаж байна. Үүнд дэлхий даяар санхүүгийн хөрөнгө оруулалтыг татаж, технологи, хүний нөөц зэрэг үйлдвэрлэлийн гол хүчин зүйлийг бүрдүүлж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээнд холбогдох боломжтой юм.





























































