Өөрөө хувьсгал хийх зоригтой байх, намд намаа хатуу захирах нь ХКН-ын хамгийн онцлог шинж чанар юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш олон улсын болон дотоодын нөхцөл байдалд уялдуулан янз бүрийн чиглэлээр хийх ёстой ажлууд урган гарсаар байгаа тул Намын Төв Хороо нь улс төрийн хариуцлагаа үүрч, намаа чанд удирдах ёстой бөгөөд түүхэн үүрэг хариуцлагаа ямагт биелүүлсээр ирсэн юм.
Эрхэм зорилготой, хүчтэй тэмүүлэлтэй, зоригтой, цэвэр, шударга намын хэв маягийг бий болгохыг үргэлж дэмжиж ирсэн. Бид авлигатай тэмцэх ажлыг эхлүүлж, шалгахгүй орхигдуулахгүй, бүгдийг хамруулах, уучилж хэлтрүүлэхгүй зарчим баримталж авлигачдыг хатуу шийтгэх, авлигын тархалтыг таслан зогсоох, албан тушаалтанууд авлигаас татгалздаг улс төрийн уур амьсгалыг бий болгохыг хичээх хэрэгтэй. Ингэж байж авлигад автахгүй, бас авлигад автахыг хүсдэггүй болдог.
Одоогийн байдлаар албан тушаалтанууд авлигаас татгалздаг болгох зорилгоо урьдчилсан байдлаар үндсэндээ биелүүлсэн. Авлигагүй тор нь илүү нягт, улам бөх болж байна. Авлигаас ангид хамгаалалтын далангуудыг барьж байна.





























































