”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Хоёрыг уялдуулах”-ыг баримтална

“Хоёрыг уялдуулах”-ыг баримталж Хятад улсын үндэстний хамт цогцын ухамсрыг бат цогцлооно.

   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2014 онд Төвийн үндэстний ажлын хурал дээр үндэстний орны өөртөө засах байгууллыг баримтлан төгөлдөржүүлж, нэгдэл ба өөртөө засахыг уялдуулах, үндэстний элемент ба орон бүсийн элементийг уялдуулахыг баримтлах хэрэгтэй гэж зааварчлав. “Хоёрыг уялдуулах” тухай чухал өгүүлэлт нь үндэстний орны өөртөө засах байгууллыг улам нэг алхам баримтлан төгөлдөржүүлэх журам гаргаж, Хятад улсын үндэстний хамт цогцын ухамсрыг бат чанга цогцлоох, Хятад улсын үндэстний нягтрал дэвшилтийн үйлсийн их хөгжил, өргөн цэцэглэлтийг дэмжихэд хүнд чухал ач холбогдолтой.

Үндэстний орны өөртөө засах байгууллыг баримтлан төгөлдөржүүлэхэд нэгдэл ба өөртөө засахыг уялдуулахыг баримтлах хэрэгтэй. Манай улсын үндэстний орны өөртөө засах бол улсын нэгдсэн удирдлага доорх өөртөө засах явдал юм. Нэгдэл бол өөртөө засахын урьдал нөхцөл. Нэгдэл бол ямагт манай улсын үндэстнүүдийн ард түмний хамтын өртгийн чиглэл ба яруу алдарт уламжлал мөн гэдгийг Хятад улсын түүхийн хөгжил хувьслаас мэдэж болно. Хятад улсын үндэстний олон иштэй нэг цогц зүг хөгжих байршил буй болсноор хөгжлөө олох хүртлээ үндэстнүүдийн нэгдэл нягтралын дотоод хөдөлгөх хүчин нь чухал үйлдэл үзүүлсэн байна. Улс гүрний нэгдэл бол үндэстнүүдийн хамтдаа оршин тогтнохын суурь, үндэстнүүдийн хамтдаа хөгжин цэцэглэхийн найдвартай баталгаа, басхүү үндэстнүүдийн хамтын нэр хүндийг хамгаалахын урьдал нөхцөл юм. Түүх болон бодит ахуй гүйцэд гэрчилсэн нь, улс гүрэн нэгдэж, үндэстэн нягтрал бүлгэмдэлтэй бол төр төвшин түмэн найрамдуу байж, аливаа үйлс хөгжин мандана; улс гүрэн хагацаж, үндэстэн тэмцэлдвэл эрхээ алдаж улсаа гутааж, ард түмэн зовлон амсана. Зөвхөн улс гүрний нэгдлийг хамгаалбал сая, гадагшаа гадаадын дайсны түрэмгийллийг эсэргүүцэн хориглож, улс гүрний эрх мэдэл ба нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадна, дотооддоо бүх төрлийн байгалийн гай гамшгийн дайралтыг эсэргүүцэн хориглох хүчтэй байж, нийгмийн тогтвортой байдлыг баталж, ард түмний амар амгаланг хамгаалж, үндэстнүүдийн эе зохицонгуй хамтдаа орших, сэтгэл нэгдэн хүчээ хамтатгаж, эв зохицолтойгоор түлхүү хөгжүүлж чадна.

Манай улс бол нэгдсэн олон үндэстэнтэй улс. Хятад улсын олон иштэй нэг цогцын том гэр бүлд нэг цогц нь гол шугам ба чиглэл болно. Олон иш бол чухал элемент ба хөдөлгөх хүч юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш ХКН манай улс нэгдсэн олон үндэстэнтэй улсын үндсэн байдлыг оновчтой эзэмшиж, бүх цөөн тоот үндэстэн төвлөрөн суугаа газар оронд орон бүсийн өөртөө засахыг хэрэгжүүлж, өөртөө засах байгууллага байгуулж, үндэстний өөртөө засах газар орны өөртөө засах байгууллагыг хууль ёсоор өөртөө засах эрхээ хэрэгжүүлэхийг гүйцэд батлав. Энэ нь улс гүрний бүлгэмдэл нэгдлийг хамгаалсан, басхүү үндэстнүүдийн урт хугацааны турших хамтралцаа солилцооны дунд ойлголцлоо нэмэгдүүлж, хамтын ойлголтоо нягтруулж, хөгжлийн тохиолыг гүйцэд олгосон байна.

Одоо манай улс хятад улсын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх зангилааны цаг үедээ байна. Хятад улсын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд бүх үндэстэн гар холбон мөр зэрэгцэж, хамтдаа чармайн тэмцэх хэрэгтэй. Нэгдэл ба өөртөө засахыг уялдуулахыг ямагт баримталж, үндэстний элемент болон орон бүсийн элементийг уялдуулахыг баримталж, Хятад улсын үндэстний хамт цогцын ухамсрыг бат цогцлоохоор гол шижим болгож, үндэстнүүдийн ард түмний оюун ухаан, хүчин чадлыг хамгийн өргөн хэмжээгээр нягтруулж, үндэстнүүдээ анарын үр шиг нягтран нэгтгэж, Хятад улсын үндэстний уудам багтаамж чанараар нэн чанга, нягтруулах хүчээр нэн их хувь заяаны хамтын цогц зүг урагшлуулах хэрэгтэй.

Зохиогч:Ай Бэйжян
Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:700
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой