Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Индонезийн Жакарта-Бандуны төмөр зам ∕Jakarta-Bandung Railway∕

Индонезийн Жакарта-Бандуны төмөр зам ∕Jakarta-Bandung Railway∕.

Индонезийн Жакарта-Бандуны төмөр зам нь Хятадын аж ахуйн нэгжийн оролцоо болон хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан Индонезийн анхны хурдны галт тэрэгний зам болох ба тус улсын нийслэл Жакартагаас дөрөв дэх том хот Бандун хүртэл 150 км үргэлжилсэн урттай, Хятадын технологи, Хятадын стандарт, Хятадын хөдлөх бүрэлдэхүүн, тоног хэрэгслийг ашиглан 250-300км цагийн хурдтай байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалт дуусаж галт тэрэг аялж эхэлснээр Жакартагаас Бандун хүртэлх туулах хугацааг 40 минут хүртэл багасгана. 2015 оны 10 дугаар сарын 16-нд Хятадын төмөр замын ерөнхий корпораци /China Railway Corporation / Жакартад Индонезийн төрийн өмчит аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, Хятад, Индонезийн Жакарта-Бандуны хурдны галт тэрэгний хамтарсан компанийг байгуулж Индонезийн Жакартагаас Бандун орох хурдны галт тэрэгний төслийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг нь хариуцахаар болов. Жакарта Бандуны хурдны галт тэрэгний төсөл нь олон улсад анх удаа Засгийн газрууд санаачлан удирдаж, хоёр улсын аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлэх болсон хурдны галт тэрэгний төсөл болох ба олон улсын төмөр замын хамтын ажиллагааны хэлбэрт шинэ туршлага, инноваци болсон юм. 2016 оны 1 дүгээр сарын 21-нд Жакарта-Бандуны хурдны галт тэрэгний төслийн шав тавих ёслол болов. Жакарта-Бандуны хурдны галт тэрэгний төсөл нь Индонезийн металлург, боловсруулах аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр логистик болон бусад дагалдах салбарын хөгжлийг хурдасган, ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг өндөрсгөх ба бүтээн байгуулалт дуусаж галт тэрэг аялж эхэлсний дараа ард иргэдийн аялах, дотоодын тээврээр үйлчлүүлэхэд таатай нөхцөлийг бий болгож, уг замын дагуу бизнесийн боломжуудыг олноор үүсгэж, тухайн замыг дагасан аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж, Хятад, Индонези хоорондын дэд бүтэц, худалдаа зэрэг хүрээний нэг шат ахисан хамтын ажиллагааны үлгэр жишээ болон хөгжих бүрэн боломжтой юм.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5148
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7