2010 оны 4 дүгээр сард Хятад, Лаос хоёр орны хооронд анх удаа хамтран хөрөнгө оруулж, бүтээн байгуулж, хамтран эзэмшихээр Хятад-Лаосын төмөр замыг байгуулах нэгдсэн ойлголтод хүрч, 2012 оны 10 дугаар сард Лаосын парламент Хятад-Лаосын төмөр замын төслийг баталснаар 2015 оны 12 дугаар сард Хятад-Лаосын төмөр замын Лаосын хэсэгт шав тавихаар болов. 2016 оны 12 дугаар сарын 25-нд Хятад-Лаосын төмөр замын нийт хэсгийн бүтээн байгуулалт эхлэх ёслол Лаосын хойд хэсгийн Луанг Прабан /Luang Prabang/ -д болов. Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын талаас голлон хөрөнгө оруулж бүтээн байгуулж, хамтран эзэмшиж буй Хятадын төмөр замын сүлжээтэй шууд холбогдох гадаадын төмөр замын анхны төсөл төдийгүй Индонезийн Жакарта-Бандуны хурдны төмөр замын төслийн дараа хоёрдугаарт орох Хятадын стандарт, Хятадын технологи, Хятадын галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүнийг ашигласан олон улсын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл юм. Уг төмөр замын шугам нь мөн Пан Азийн төмөр замын сүлжээний гол хэсэг болох болно. Хятад-Лаосын төмөр замын хойд хэсэг нь хоёр улсын хилийн Мохан-Ботен /Mohan-Boten/ боомтоос эхлэн урагш чиглэн нийслэл Вьентьян /Vientiane/ хот хүртэл 400 гаруй км урттай нийт замын 62.7 хувьд нь гүүр болон туннелийн хэсэгтэй, 160км цагийн хурдтай байхаар тооцоолсон урьдчилсан төлөвлөгөөгөөр 2021 онд бүтээн байгуулалт дуусаж, галт тэрэг аялж эхлэх ба нийт хөрөнгө оруулалтын 40 тэрбум юанийг Хятад, Лаосын хоёр тал 70:30 гэсэн харьцаатайгаар хамтран оруулж бүтээн байгуулна. Хятад-Лаосын төмөр замын бүтээн байгуулалт дууссаны дараа нэг талаар Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчирч, тухайн бүс нутгийн тээвэрлэлтийн хүчин чадал болон үйлчилгээний түвшнийг сайжруулж, Хятад, Лаос хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг хүрээний хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлж, Хятад-АСЕАН-ны чөлөөт бүсийн эдийн засгийн харилцааг нэмэгдүүлж, нөгөө талаар Хятадын баруун өмнөд бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ боломжийг авчрах болно.





























































