Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Тайландын төмөр зам ∕China-Thai Railway∕

Хятад-Тайландын төмөр зам ∕China-Thai Railway∕.

Хятад-Тайландын төмөр зам нь Хятад улс болон Тайландын хамтран байгуулж буй Тайландын анхны стандартын цариг бүхий төмөр зам бөгөөд анхны төлөвлөгөөгөөрөө уг төмөр замын нийт урт нь 900км байхаар төлөвлөжээ. 2012 онд Тайландын тухайн үеийн Ерөнхий сайд Йинглак Чиннават /Yingluck Shinawatra/ Хятадад айлчилж, хоёр улс “Цагаан будааг галт тэргээр” солих төлөвлөгөөг дэвшүүлсэн ч Тайландын улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж уг төлөвлөгөө зогсонги байдалд орсон. 2014 оны 12 дугаар сарын 6-нд Тайландын хууль тогтоох байгууллага Үндэсний ассамблей ХятадТайландын төмөр замын хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг батлав. Тухайн оны 12 дугаар сарын 9-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Тайландын ерөнхий сайд Прают Чан-Оча /Prayut Chan-ocha/ -тай хамтаар “Хятад, Тайландын төмөр замын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцсоноор Хятад-Тайландын төмөр зам албан ёсоор яриа хэлэлцээнийхээ үе шатанд орлоо. 2015 оны 12 дугаар сарын 9-нд Хятад-Тайландын төмөр замын төслийн нээлтийн ёслол Тайландад болов. 2016 оны эхээр Хятад-Тайландын төмөр замын БангкокНакхонратчасима /Nakhon Ratchasima/ хот хоорондын хэсгийн барилгын ажил эхэлснээр гурван жилийн хугацаанд дуусаж, харин нийт төслийн төмөр замын бүтээн байгуулалт таван жилийн хугацаанд барьж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хятад-Тайландын төмөр замын хамтын ажиллагааны төсөл нь Хятад улс “Нэг бүс-Нэг зам” санаачилга болон Тайландын Прают ЧанОчагийн Засгийн газрын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй үр дүнтэй нягт уялдсан байна. ХятадТайландын төмөр зам нь голлон Тайландын зүүн хойд хэсгээр дамжин өнгөрч, Тайландын томоохон хотуудад өртөөгөө байгуулж Тайландын зүүн хойд бүсийн эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд үлэмж хэмжээний хувь нэмэр оруулна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5217
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7