Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Кенийн Момбас-Нэйробийн төмөр зам ∕Mombasa- Nairobi Railway∕

Кенийн Момбас-Нэйробийн төмөр зам ∕Mombasa- Nairobi Railway∕.

Момбас-Нэйробийн төмөр зам нь зүүн Африкийн төмөр замын сүлжээний эхлэл хэсэг бөгөөд нийт урт нь 471км, жилийн тээвэрлэлтийн хүчин чадал нь 25 сая тонн, зорчигч тээвэрлэх хурд нь 120км/цаг, ачаа тээвэрлэх хурд нь 80км/цаг бөгөөд Кенийн нийслэл Нэйробо болон зүүн Африкийн хамгийн том далайн боомт болох Момбасыг холбосон Кени улс тусгаар тогтсоноос хойш хамгийн том дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, мөн гадаадад бүх хэлбэрээрээ “хятадын стандарт”-аар хэрэгжүүлсэн төмөр замын анхны бүтээн байгуулалтын төсөл юм. Уг төсөл нь Кенийн сүүлийн 100 жилд хэрэгжүүлсэн анхны төмөр замын шугам тул Кенийн ард түмэн “зууны төмөр зам” гэж нэрлэдэг. Уг төмөр зам 2014 оны 10 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхэлж, 2017 оны 5 дугаар сарын 31-нд галт тэрэгний хөдөлгөөнөө эхлээд байна. Уг төмөр зам нь Ши Жиньпин даргын санаачилсан “Нэг бүс-Нэг зам” санаачилга болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтаар батлагдсан 10 том хамтын ажиллагааны хамгийн эхний үр дүнтэй төсөл юм. Цаашдын төлөвлөгөөг харгалзан үзвэл уг төмөр зам нь Кени, Танзани, Уганда, Руанда, Бурунди болон Өмнөд Судан зэрэг зүүн Африкийн зургаан улстай холбогдож, Зүүн Африкийн орчин үеийн төмөр замын сүлжээ болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих болно. Статистик мэдээллээс харвал Момбас-Нэйробийн төмөр замын бүтээн байгуулалтын үед 40 мянга гаруй Кенийн иргэд ажиллаж, нийт ажиллах хүчний 90 хувийг орон нутгийн ажилчид эзэлж, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1.5 хувиар нэмэгдүүлжээ. Төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа эхэлснээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэх хугацаа хуучин 10 цаг зарцуулдгаас дөрвөн цаг болон багасаж, тээврийн зардал 40-өөс дээш хувиар багасах ажээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5149
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7