Аддис-Адамын хурдны зам бол зүүн Африкийн хамгийн анхны хурдны зам юм. Тус хурдны зам нь Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Хятадын технологи, стандартыг баримтлан бүтээн байгуулагдсан. Энэ бол Этиопын нийслэл Аддис Абеба болон тус улсын хоёр дахь том хот Адамыг холбож Этиопын дотоодын тээврийг сайжруулан, тээврийн үр ашгийг нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй хурдны зам юм. Нийт урт нь 100 гаруй км, нэг, хоёрдугаар шатны төслийн бүтээн байгуулалтын ажил нь 2014 оны 05 болон 08 дугаар сард дууссан. Төсөл хэрэгжих явцад Хятадын аж ахуйн нэгжүүд орон нутгийн ажиллах хүчнийг өргөнөөр ашиглахаас гадна, Этиоп улсад технологи дамжуулах, менежментийн туршлагыг сургах зэргээр Этиопын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ ихээр оруулж байна.





























































