Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Пакистаны Каротын усан цахилгаан станц ∕Karot Hydropower Project∕

Пакистаны Каротын усан цахилгаан станц ∕Karot Hydropower Project∕.

Каротын усан цахилгаан станц нь Пакистаны хойд хэсгийн Инд мөрний ай савын Гуйллауме /Guillaume/ гол дээр нийслэл Исламабадаас шулуун зайгаар 55км зайтай, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын анхны усан цахилгаан станцын төсөл, мөн Торгоны зам сан 2014 оны сүүлээр байгуулагдсаны дараа анхны хөрөнгө оруулалтын төсөл бөгөөд мөн “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор” эрчим хүчний бүтээн байгуулалтын тэргүүлэх төслийн нэг болж, одоогоор Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулж бүтээн байгуулсан өмчийн эрхийг хугацаж шилжүүлэх хамгийн том усан цахилгаан станцын төсөл юм. Уг төсөл нь “барих-ашиглах-шилжүүлэх” /BOT/ хэлбэрийг ашиглаж 2015 оны сүүлээс эхлэн барилгын ажил эхэлсэн ба 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөн, 30 жил ашигласны дараа эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр Пакистаны талд шилжүүлэн өгнө. Уг цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 720мBт ба жилд 3.2 тэрбум кВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1.65 тэрбум ам.доллар байна. Голлон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна үерээс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах, усан тээврийн нөхцөлийг сайжруулах болон усан сангийн бүсэд усан тээврийг хөгжүүлэх зэрэг цогц үр ашигтай юм. Уг төслийн бүтээн байгуулалтын үед тухайн орон нутгийн 2000 гаруй иргэд шууд ажлын байраар хангагдаж, орон нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж үйлдвэрлэлийн чанарыг дээшлүүлэхэд онцгой нөлөөтэй.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5039
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7