Нийтийн бус өмчийн эдийн засаг нь шинэчлэлт хийж нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлснээс хойш ХКН-ын удирдамж, бодлогын доор хөгжиж эхэлсэн. Нийтийн өмч давамгайлсан, өмчийн олон хэлбэртэй эдийн засаг хамтдаа хөгждөг үндсэн тогтолцоо нь Хятадын онцлогтой социалист тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг төдийгүй социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага юм.
ХКН-ын 18 дугаар их хурлын 3-р чуулган дээр нийтийн болон нийтийн бус өмчийн эдийн засаг аль аль нь социалист зах зээлийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бүгд Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чухал суурь хэмээн онцлов. 2017 оны эцсийн байдлаар, Хятадын хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн тоо 27 саянаас илүү, хувиараа бизнес эрхлэгчдийн тоо 65 сая давсан ба нийт дүрмийн сан 165 их наяд юаниас давжээ. Үүнээс дүгнэхэд, хувийн хэвшлийн эдийн засаг нь “тав, зургаа, долоо, найм, ес”-ийн онцлогтой буюу татварын орлогын тавиас дээш хувь, ДНБ-ий жараас дээш хувь, технологийн шинэчлэлийн үр дүнгийн далаас дээш хувь, хот хөдөөгийн ажил эрхлэлтийн наяас дээш хувь, нийт аж ахуй нэгжийн 90-ээс дээш хувийг эзэлж байна. 2010 оны байдлаар, Дэлхийн топ 500 аж ахуй нэгжийн жагсаалтад Хятад улсаас нэг л компани багтаж байсан бол 2018 оны байдлаар энэ тоо 28-д хүрчээ.
Нийтийн бус өмчийн эдийн засаг бол Хятад улсын хөгжлийн салшгүй нэг хэсэг бөгөөд ажил эрхлэлтийн томоохон талбар, технологийн шинэчлэлтийн чухал субъект, улсын татварын орлогын чухал эх үүсвэр болж, Хятадын социалист зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, засгийн газрын үйл ажиллагааг өөрчлөх, хөдөө орон нутаг дахь ажиллах хүчний илүүдлийг шилжүүлэх, олон улсын зах зээлийг өргөжүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй.
Хувийн хэвшлийн эдийн засаг нь Хятадын эдийн засгийн тогтолцооны дотоод хүчин зүйл ба зах зээлийн эдийн засгийн хөгжлийн гол үр жимс юм. Энэ бол зах зээлийн эдийн засгийн хөгжлийг урагшлуулах чухал хүч, нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлт, өндөр чанартай хөгжлийг дэмжигч, орчин үеийн эдийн засгийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэгч юм.
Мөн түүнчлэн ХКН-ын урт хугацааны засаглал, бүх ард түмнийг эвлэлдэн нэгтгэсэн “Хоёр 100 жил” тэмцлийн зорилт ба Хятад үндэстний агуу сэргэн мандалтын мөрөөдөл биелүүлэх чухал хүч билээ. Бүх талаараа дунд зэргийн, чинээлэг нийгмийг цогцлоох, социалист орчин үеийн улс байгуулах шинэ аянд Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг суларч доройтохгүй харин ч өргөжин тэлэх зайлшгүй шаардлагатай юм.





























































