2014 оны 05-р сарын 10-ны өдөр Ши Жиньпин дарга Хэнань мужид айлчлах үеэрээ “Шинэ хэвийн байдал”-ын талаар тодорхой дурдсан. Хятадын эдийн засгийн хөгжил шинэ байнгы нтөлөв байдалд орсон нь ХКН-ын 18 дугаар их хурлаас хойших дэлхийн эдийн засгийн урт хугацааны мөчлөг, Хятад улсын хөгжлийн үе шатны онцлог шинж, түүний харилцан үйлчлэлийг нарийвчлан судалж үзсэний дараа гаргасан томоохон стратегийн дүгнэлт юм.
Цаг хугацааны үүднээс авч үзвэл шинэ хэвийн байдал нь Хятадын хөгжлийн янз бүрийн үе шатанд гарсан өөрчлөлтийн үр дүн юм. Харин орон зайн үүднээс авч үзвэл Хятад улсын экспортын давуу тал, олон улсын аж үйлдвэрлэлийн хуваарилалтад оролцоход шинэ сорилттой тулгараад буй. Эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдал нь энэ төрлийн өөрчлөлтийн илрэл юм. Ерөнхийдөө Хятад улсын хөгжлийн орчин нөхцөл, үүрэг даалгавар, шаардлага зэрэгт шинэ өөрчлөлтүүд гарч, эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдал руу орж байна.
Шинэ хэвийн байдалд орсноор Хятад улсын эдийн засгийн хөгжил нь дараах гол онцлогтой болж байна. Үүнд:
• Өсөлтийн хурд нь өндөр хурднаас дунд, өндөр хурд руу шилжинэ.
• Хөгжлийн хэлбэр нь тоо хэмжээ, хурдыг чухалчилдаг хэлбэрээс илүү үр ашигтай, чанартай хэлбэр рүү шилжинэ.
• Эдийн засгийн бүтцийн тохиргоо нь тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарахаас илүү үйлдвэрлэлийг зохицуулах, шинээр нэмэгдэж үйлдвэрлэлээс чанартайг нь дэмжих зэрэг аль алиныг хослуулах.
• Хөгжлийг хөдөлгөгч хүч нь материаллаг баялаг ба өртөг хямд ажиллах хүчинд тулгуурлах бус инновацид тулгуурладаг болох.
Эдгээр өөрчлөлтүүд нь Хятад улсын эдийн засгийг илүү өндөр түвшний, илүү сайн үйлдэрлэлийн хуваарилалттай, бүтцийн хувьд илүү таатай эдийн засаг болгоход зайлшгүй даван туулах ёстой үйл явц юм. Ийм өргөн хүрээтэй, илүү гүнзгий түвшний өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь асар том шинэ сорилт болж байна. Эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдалд орсноор Хятад улсын эдийн засагт саарах дарамт учирч буй хэдий ч хөгжлийн стратегийн чухал боломжит хугацаанд ийм хэвээрээ байхаар байна. Яагаад гэвэл одоог хүртэл өөрчлөгдөөгүй хэд хэдэн зүйлс байна. Үүнд: Удаан хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн төлөв өөрчлөгдөөгүй, хямралд тэсвэрлэх чадвартай, далд нөөц хангалттай, зохицуулах өргөн орон зайтай үндсэн онцлог шинж өөрчлөгдөөгүй. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах сайн тулгуур бүхий нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг оновчтой болгох хандлага мөн өөрчлөгдөөгүй. ХКН ба Засгийн газар шинэ хэвийн байдалд дасан зохицож, түүнийг эзэмшиж, тэргүүлэх чиглэл болгох нь хөгжлийн бүх талууд, бүх үйл явцад хэрэгждэг том логик гэж үзэж байна.





























































