Ши Жиньпин дарга 2015 оны 11-р сарын 10-ны өдөр ХКН-ын Төв хорооны Санхүү эдийн засгийн асуудлын удирдах ажлын хэсгийн 11 дүгээр хурал дээр “Хангамжийн талын шинэчлэл хийх” гэх чухал стратегийн бодлогыг урагшлуулах талаар дурдав. ХКН-ын 19 дүгээр их хурлын тайланд, орчин үеийн эдийн засгийг хөгжүүлэхдээ Хятад улс бодит эдийн засагт анхаарлаа төвлөрүүлж, эдийн засгийн чанарыг дээшлүүлэх ёстой гэж цохон тэмдэглэжээ.
Хангамжийн талын бүтцийн шинэчлэлийн эцсийн зорилго нь хэрэгцээг хангаж, хангамжийн чанарыг сайжруулж, шинэчлэлийг гүнзгийрүүлэх юм. Хэрэгцээг хангах гэдэг нь зах зээлийн өөрчлөлтийг нарийвчлан судалж, бодит болон далд хэрэгцээг ойлгож, нийгмийн бүтээмжийг чөлөөтэй хөгжүүлснээр хүний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй материаллаг соёлын хэрэгцээг хангах юм.
Хангамжийн чанарыг сайжруулах гэдэг нь хангамжийн үр ашиггүй байдлыг багасгаж, үр ашигтай хангамжийг өргөтгөн, иж бүрэн хангамжийн системийн чанарыг сайжруулахад анхаарч, хэрэгцээний бүтцэд тохируулж нийлүүлэлтийн бүтцийг сайжруулах явдал юм.
Шинэчлэлийг гүнзгийрүүлэх гэдэг нь нөөцийг хуваарилахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох, засаг захиргааны удирдлагын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх, монополыг задлах, хүчин зүйлийн зах зээлийг сайжруулах, үнийн механизмаар нөөцийн хуваарилалтыг чиглүүлэх явдал юм.
Өнөөгийн хангамжийн бүтцийн шинэчлэлийн гол үүрэг бол үйлдвэрлэх илүүдэл хүчин чадал, нөөцлөх хэмжээг бууруулах, санхүүгийн үйлчилгээний өртөгийг бууруулах, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, сул талуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
Технологийн шинэчлэлийг дэмжих, бодит эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээгээр дамжуулан хангамжийн системийн чанарыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тасралтгүй хангах дотоод хүчин чадлыг бий болгоно.





























































