”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Инновацын улс болох

Инновацын улс болох.

Инновац бол хөгжлийн анхны хөдөлгүүр хүч бөгөөд орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгоход чиглэсэн стратегийн дэмжлэг юм. ХКН ын 18 дугаар их хурлаас хойш Хятад улс инновацад суурилсан хөгжлийн стратеги дээр гайхалтай амжилтад хүрч, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсан хувь хэмжээ нь 2012 онд 52.2% байснаас 2017 онд 57.5% болж өссөн нь аж үйлдвэрлэлийг шат ахихад ихээхэн тус дэм болсон.

Инновацын улс болох үйл явцыг түргэтгэхийн тулд ХКН-ын 19 дүгээр их хурлын тайланд дараах зүйлсийг цохон тэмдэглэжээ.

Үүнд:
• Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамгийн шинэ ололтыг эрэлхийлж, суурь судалгааг сайжруулж, ирээдүйд чиглэсэн суурь судалгааг хэрэгжүүлэн, тэргүүлэх шинж бүхий өөрийн гэсэн ололт амжилтад хүргэх.
• Суурь судалгааны хэрэглээг бэхжүүлж, үндэсний шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүдийг өргөнөөр хэрэгжүүлж, нийтлэг хэрэглээний гол технологиор манлайлж, тэргүүлэх зэргийн технологи, орчин үеийн инженерийн технологи, эргэх давтамжтай технологийн инновацаар тэргүүлэх зэрэг юм.
Эдгээр нь шинжлэх ухаан, технологи, бүтээгдэхүүний чанар, агаарын орон зай, цахим орон зай, зам тээвэр зэргийн хувьд хүчирхэг Хятад улс байж, дижитал болон ухаалаг нийгмийг бүтээхэд туслах тулгуур юм.
• Үндэсний инновацын шинэ тогтолцоо ба шинжлэх ухаан, стратегийн технологийн чадавхыг бэхжүүлэх. Шинжлэх ухаан, технологийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, аж ахуй нэгж төвтэй, зах зээлд суурилсан, үйлдвэрлэл, боловсрол, судалгааны гүнзгий интеграци бүхий технологийн инновацын системийг бий болгох.
• Жижиг, дунд үйлдвэрлэлийн инновацыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын ашиглалтыг хөгжүүлэх.
• Инновацын соёлыг сурталчлах, оюуны өмчийн эрхийг бий болгох, хамгаалах, хэрэглэх. Дэлхийн жишигт нийцсэн олон тооны шинжлэх ухаан, технологи, стратегийн боловсон хүчин бэлдэж, шинжлэх ухаан, технологийн манлайлагчид, залуу эрдэмтэн, инженерүүд, өндөр хүчин чадалтай инновацын багийг хөгжүүлэх хэрэгтэй.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:447
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой