”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөдөө аж ахуй, орон нутаг, тариачдын асуудал

Хөдөө аж ахуй, орон нутаг, тариачдын асуудал.

   Хөдөө аж ахуй, орон нутаг, тариачдын асуудлууд бол төрийн ажил, ард түмний ахуй амьдралтай холбоотой үндсэн асуудал юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь ХКН-ын ажлын төлөвлөгөөнд голлох байр суурь эзэлдэг. Тодруулбал:
• Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, хөдөө орон нутагт хүртээжтэй байх, тариачдыг чинээлэгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж цэцэглэн хөгжиж буй аж үйлдвэрлэл, амьдрахад тав тухьтай экологи, хөдөө орон нутгийг соёлжуулах, үр дүнтэй засаглал, хангалуун амьдралыг бий болгох зэрэг ерөнхий шаардлагаас үүдэн хот хөдөөгийн нэгдсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тогтолцоо, механизм, бодлогыг хэрэгжүүлэх.
• Цаашид хөдөө орон нутагт иж бүрэн шинэчлэл хийж, хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхлэх үндсэн тогтолцоог сайжруулах. Газар өмчлөх, гэрээ хийх, гэрчилгээжүүлэх зэрэг “гурван эрх мэдлийг тусгаарлах” -ажлын шинэчлэлийн тал дээр ахиц гаргах. Тариачдын өмчийн эрхийг хамгаалах, хөдөө аж ахуйг дэмжиж хамгаалах тогтолцоог сайжруулах.
• Хөдөө орон нутгийн засаглал ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийн тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийг гол шугам болгон авч үзэх.
Хөдөө нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр, хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн хөгжилд хязгааргүй их хүч дэм болох.
      Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө аж ахуй, орон нутаг, тариачны хөгжлийг эн тэргүүнд тавьж, тэр дундаа үр тарианы үйлдвэрлэлд анхаарал хандуулж байна. 2018 онд үр тарианы ургац 657.9 тэрбум кг хүрч, удаа дараалсан долоо дахь жилдээ 600 тэрбум килограммаас давсан байна. Үр тариа, ургамлын тос, элсэн чихэр, мах, өндөг, сүү, жимс, хүнсний ногоо, цай зэрэг хөдөө аж ахуйн голлох бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай сайн чанартай ногоон хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь нэмэгдсээр байна. Өнөөгийн байдлаар тус улсад шинээр бий болсон мэргэжлийн тариаланчдын нийт тоо 15 сая гаруй буюу хөдөө орон нутаг дахь практик ур чадвартай ажилчдын 75 хувийг эзэлж байна. Эдгээрээс 1 сая гаруй нь 2018 онд сургалтад хамрагдаж, орчин үеийн газар тариалангийн “гол арми”-ийг тасралтгүй нэмэгдүүлсэн.
“Хөдөөгийн гурав” асуудлын шийдвэрлэх дараагийн нэг чухал ажил бол орон нутгийн амьдрах орчныг сайжруулах, хөдөө тосгодын газрын тогтолцоог шинэчлэх ажил юм.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тухай ном
Мэдээ үзсэн:1463
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой