Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөх мөрний эдийн засгийн бүс

Хөх мөрний эдийн засгийн бүс.

2016 оны 3-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо “Хөх мөрний эдийн засгийн бүс” төлөвлөгөөг хянаж баталсан. Хөх мөрний эдийн засгийн бүсэд Шанхай, Жянсу, Жэжян, Аньхуй, Жянши, Хэбэй, Хүнань, Чунчин, Сычуань, Юньнань, Гүйжоу зэрэг 11 муж, хот харьяалагддаг. Хөх мөрний эдийн засгийн бүсийн гол чиг баримжаа нь хэт хөгжлийн улмаас байгаль орчныг ноцтой сүйтгэлгүй хамтад нь нөхөн сэргээж хамгаалах юм.

Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэхэд чиглэсэн зорилгод:

•2020 он гэхэд экологийн орчныг эрс сайжруулж, усны нөөцийг үр дүнтэй хамгаалж, зохистой хэрэглэх.

•Хөх мөрний усан шугамын саад тотгорыг арилгаж, зориулалтыг нэмэгдүүлэх.

•Инновацын хөгжилд томоохон ахиц дэвшил авчрах. Дэлхийн хэмжээний аж ахуй нэгж, үйлдвэрлэлийн кластерыг бий болгож олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг илт бэхжүүлэх.

•Эх газар болон далайн эдийн засгийн уялдаатай хөгжих ерөнхий төлөвлөлт, харилцан нээлтэй байдалд онцгой анхаарал хандуулах, “Бүс ба зам” бүтээн байгуулалтад гүн гүнзгий интеграцитай бүхий өргөн цар хүрээтэй нээлтийн шинэ хэв маягийг байгуулах.

•Хөгжлийн ерөнхий төлөвлөлт, нэгтгэл, уялдаа холбоо, тогтвортой байдлыг улам бүр бэхжүүлэх.

•Голлох салбар, гол үе шатны шинэчлэлийн талаар томоохон ахиц дэвшил гаргах.

•Хөх мөрний сав газрын өндөр үр дүнтэй менежментийн тогтолцоог байгуулж, хэрэгжүүлэх, нэгтгэх.

•Нээлттэй, нэгдмэл, орчин үеийн зах зээлийн тогтолцоогерөнхийдбайгуулах.

 Эдийн засгийн хөгжлийн чанар ба үр ашгийг эрс нэмэгдүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг удирдан чиглүүлэх стратегийн тулгуур бүсийг бий болгох.

2030 он гэхэд усны орчин, усны экологийн чанарыг иж бүрэн сайжруулж, экосистемийн үр нөлөөг илт нэмэгдүүлж, жигд усны урсгалтай, усны алтан суваг нь бүрэн дүүрэн онцлогтой Хөх мөрний бүтээн байгуулалтыг бий болгох. Орчин үеийн аж үйлдвэрлэлийн инновацын тогтолцоог байгуулж, Хөх мөрний эх, адаг, дунд бүсийн хөгжлийн нэгдсэн хэв маягийг бий болгох. Экологийн орчныг улам үзэсгэлэнтэй, эдийн засгийн хөгжлийг илүү эрч хүчтэй, ард түмний амьжиргааны түвшнийг улам сайжруулж, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү чухал үлгэр дуурайлал болж стратегийн чухал тулгуур болох.

Найруулагч:Б.Болор
Эх сурвалж:Төр улсыг засах тухай ном
Мэдээ үзсэн:4416
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7