Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо

Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо.

   Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь ХКН-аас Хятадын онцлогтой социализмыг бий болгох үйл явцын томоохон онол, практик шинэчлэл юм. 1992 онд ХКН-ын 14 дүгээр их хурал дээр “Хятад улсын эдийн засгийн системийн шинэчлэлийн зорилго нь социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох явдал юм" гэж албан ёсоор зарласан. 20 гаруй жилийн практикийн дүнд Хятадын социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог үндсэндээ бий болгосон боловч зах зээлийн дэг журам стандартчилагдаагүй, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээлийн хөгжил хоцрогдмол, зах зээлийн дүрэм журам нэгдмэл бус, зах зээлийн өрсөлдөөн хангалтгүй байгаа зэрэг багагүй бэрхшээлүүд тулгарсаар байна.

   ХКН-ын 19 дүгээр их хурлын тайланд социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг хурдасгах шаардлагатайг тэмдэглэв. Мөн эдийн засгийн тогтолцооны шинэчлэл нь өмчийн эрхийн тогтолцоог боловсронгуй болгох, хүчин зүйлсийн зах зээлжсэн хуваарилалтад анхаарч, өмчийн эрхийн үр дүнтэй идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэх, хүчин зүйлсийн чөлөөт урсгал, үнийн уян хатан байдал, бизнесийн оршин тогтнох байдлыг тодорхойлдог шударга, эмх цэгцтэй өрсөлдөөнийг хэрэгжүүлэх хэрэгтэйг цохов. Төрийн төрөл бүрийн өмчийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, төрийн өмчийн эд хөрөнгө ашиглах эрхийн процесст шинэчлэл хийх, төрийн өмчийн эдийн засгийн төлөвлөлтийг сайжруулан бүтцийг тохируулж, дахин шинээр стратегийн бүтцийн өөрчлөлт хийх ажлыг хурдасгах хэрэгтэй. Төрийн өмч хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, нэмэгдүүлэх, үр ашигтайгаар ашиглах, хөрөнгө алдагдлаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай.

        Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, холимог өмчлөлийн эдийн засгийг хөгжүүлэн, дэлхийд өрсөлдөх чадвартай тэргүүн зэрэглэлийн аж ахуйн нэгжүүдийг бий болгох.

Зах зээлд нэвтрэхийг хориглох жагсаалтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, зах зээлийг нэгтгэх, шударга өрсөлдөөнд саад учруулж буй янз бүрийн зохицуулалт, практикийг цэвэрлэж устгах.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих, зах зээлийн янз бүрийн тоглогчдын идэвхийг идэвхжүүлэх.

        Арилжааны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, засаг захиргааны монополыг задлах, зах зээлийн монопол байдлаас урьдчилан сэргийлэх, хүчин зүйлийн үнийн зах зээлд чиглэсэн шинэчлэлийг түргэсгэх, үйлчилгээний салбарт нэвтрэх хязгаарлалтыг суллах, зах зээлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.

Макро эдийн засгийн зохицуулалт, хяналтыг шинэчилж, сайжруулах, үндэсний хөгжлийн төлөвлөлтийн стратегийн чиглүүлэгч үүргийг хөгжүүлж, санхүү, валют, аж үйлдвэр, бүс нутгийн зэрэг эдийн засгийн бодлогын зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох.

Хэрэглээг дэмжих механизмыг боловсронгуй болгож, эдийн засгийн хөгжилд хэрэглээний үндсэн үүргийг нэмэгдүүлэх.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлтийг гүнзгийрүүлж, хангамжийн бүтцийг оновчтой болгодог хөрөнгө оруулалтын гол үүргийг гүйцэтгэх.

        Орчин үеийн санхүүгийн тогтолцоог байгуулах ажлыг хурдасгаж, эрх мэдэл, үүрэг хариуцлага тодорхой, санхүүгийн чадавх уялдаатай, бүс нутгийн тэгш хуваарилттай төв болон орон нутгийн санхүүгийн харилцааг байгуулах.

Иж бүрэн стандартчилагдсан, ил тод, шинжлэх ухаанч стандарттай, үр дүнтэй удирдах чадамжтай төсвийн тогтолцоог бий болгож, үр дүнтэй гүйцэтгэлийн менежментийг бүрэн хэрэгжүүлэх. Татварын тогтолцоог шинэчлэх, орон нутгийн татварын тогтолцоог сайжруулах.

Санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, бодит эдийн засагт үйлчлэх санхүүгийн чадварыг нэмэгдүүлж, шууд санхүүжилтийн эзлэх хувийг нэмэгдүүлж, олон түвшний хөрөнгийн зах зээлийн эрүүл хөгжлийг дэмжих.

Мөнгөний бодлого, макро болгоомжтой бодлогын хоёр тулгуурт зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, хүү ба валютын ханшийн зах зээлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх.

Санхүүгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, системийн чанартай санхүүгийн эрсдэл үүсгэхгүй байх наад захын шаардлагыг хангах.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тухай ном
Мэдээ үзсэн:4469
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7