ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 01-р сарын 11-нд Ким Жон Унд баярын цахилгаан илгээж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчдийн 8 дахь хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчдийн 8 дахь хурлаар нөхөр Ким Жон Ун намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон баярт мэдээг дууллаа. Миний бие Хятадын Коммунист Намын Төв хороо болон хувийн нэрийн өмнөөс нөхөр ерөнхий нарийн бичгийн дарга болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны гишүүдэд халуун баяр хүргэж байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчдийн 8 дахь хурал нь БНАСАУ-ын социалист үйл хэргийг хөгжүүлэх цуврал зохицуулалт, байршуулалт хийхэд маш чухал ач холбогдолтой юм. Нөхөр ерөнхий нарийн бичгийн дарга Хөдөлмөрийн намын даргаар дахин улиран сонгогдсон нь БНАСАУ-ын хөдөлмөрийн намын бүх гишүүн болон ард түмэн нөхөр ерөнхий нарийн бичгийн даргадаа хүлээлгэсэн итгэл, хүлээлт юм. Нөхөр ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны удирдлага дор Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам болон ард иргэд тус удаагийн хурлын боломжийг атган, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлж, социалист үйл хэргийг шинэ шатанд гаргаж, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ, БНАСАУ нь уул усаараа холбоотой социалист найрсаг хөрш юм. Хоёр орны харилцааг хамгаалах, бататгах, хөгжүүлэх нь Хятадын нам, төрийн тууштай баримтлах чиглэл юм. Дэлхий нийтээрээ ихээхэн өөрчлөлтөд тулгамдаж буй нөхцөлд миний бие нөхөр ерөнхий нарийн бичгийн даргатай хамт БНХАУ, БНАСАУ-ын хоёр нам, хоёр орны харилцааны стратегийн удирдамжийг бэхжүүлж, хоёр талаараа тохиролцсон цуврал нийтлэг ойлголтуудад үндэслэн, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг сөхөж, хоёр орны социалист үйл хэргийг хөгжүүлэн, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах чиглэлийг баримтлан, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг хамгаалан, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээх болно. Нөхөр ерөнхий нарийн бичгийн даргад ажлын өндөр амжилт хүсэж, БНАСАУ-ын нам болон ард иргэдээ дайчлан илүү их амжилт гаргахыг ерөөж байна гэжээ.