Ард түмэн бол манай намын засаг барих хамгийн гүнзгий үндэс суурь, хамгийн том итгэл найдвар. Ард түмнээ аз жаргалтай байлгаж, үндэстнээ сэргэн мандуулах бол манай намын удирдан явуулж буй шинэчлэлийн гарааны цэг ба барианы цэг юм. Энэ нь мөн хөгжлийн шинэ үзэл баримтлалын "үндэс" ба "сүнс" юм. Ард түмнээр төв болгосон хөгжлийн сэтгэлгээг баримталж, ард түмнийхээ төлөө хөгжүүлэх, хөгжлийг ард түмэндээ найдаж, хөгжлийн үр жимсийг ард түмэнтэйгээ хуваалцаж байж л бид хөгжлийн тухай зөв үзэл, шинэчлэлийн тухай зөв үзэлтэй байж чадна.
Ши Жиньпин 2021 оны 01-р сарын 11-ний өдөр болсон мужийн зэрэглэлийн гол удирдлагуудын ХКН-ын 19-р хугацааны Төв Хорооны 5-р бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх тухай семинарын нээлтийн үеэр хэлсэн үг болно.





























































