Нам доторх ардчилал гэдэг нь ХКНын гишүүн нам дотроо намын дүрэм, бусад холбогдох дүрэм журмыг үндэслэн, эрх тэгш байдалтайгаар оролцох хэлбэр ба процессын дагуу намын үйл хэрэгт оролцох, шийдвэр гаргах, удирдах процесс юм. Нам доторх ардчилалд ардчилсан сонгууль, ардчилсан шийдвэр гаргах, ардчилсан удирдлага, ардчилсан хяналт зэрэг багтана. Харин нам доторх ардчилсан тогтолцоо гэдэгт Намын төлөөлөгчдийн их хурлын, хамтын удирдлагын, нам доторх сонгуулийн, намын гишүүдийн ардчилсан эрхийг хамгаалах, намын дотоод хяналтын зэрэг тогтолцооны хэлбэрээс бүрдэнэ. Нам доторх ардчилал нь тухайн намын мөн чанар, намын зорилго, ертөнцийг үзэх үзэл бодлоор тодорхойлогддог. ХКН бол эрх баригч нам юм. Тиймээс нам доторх ардчиллын төлөв байдал нь бүхэл бүтэн нийгмийн ардчилал ард түмний ардчиллын гол төлөв байдлыг тодорхойлно. Нам доторх улс төрийн амьдрал нь улс орны нийгэм, улс төрийн төлөв байдал, улс орны улс төрийн төлөвийг тодорхойлно. 2016 оны 11-р сард ХКН-ын 18 дугаар их хурлын зургаадугаар чуулганаар хянаж баталсан “Шинэ нөхцөл байдалд нам доторх улс төрийн амьдралын талаарх зарим журам”-д ийнхүү дурдсан байна. Үүнд:
- Нам доторх ардчилал бол намын амь амьдрал, нам доторх улс төрийн амьдралыг эрүүл, идэвхтэй байлгах үндсэн баталгаа юм.
- Намын гишүүдийн ардчилсан эрхийг хамгаалдаг. Намын гишүүдийн мэдэх, оролцох, сонгох болон хяналт тавих эрхийг хэрэгжүүлдэг. Намаас шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах зэрэг ажлууд нь намын дүрмээр тодорхойлогдсон ардчилсан зарчим ба процессын дагуу явагдах ёстой юм. Аль ч нам болон хувь хүн нам доторх ардчиллыг дарангуйлж, үгүйсгэж болохгүй. Ши Жиньпин дарга ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоонд нам доторх ардчиллыг хөгжүүлж, ардчилсан хэлэлцүүлэг хийх эерэг орчныг идэвхтэй бүрдүүлж, үнэн бодит, сэтгэлийн үгээ хэлэхийг уриалан дэмжиж, шинжлэх ухаанч шийдвэр гаргах, аливаа харилцааг зохицуулах, асуудлыг шийдвэрлэх, холбогдох ажилд ахиц дэвшилд гаргахдаа ардчилсан арга зам ашиглаж байхыг шаардав.





























































