ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын IV хуралд оролцох ардын төлөөлөгчид бүх орны ард түмний чин сэтгэлийн хүсэл найдварыг хүлээн 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөххотод ирлээ.

2021 он бол “Арван дөрөвдүгээр таван жил” эхлэх жил болно. Социалист орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяллын эхний жил бөгөөд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хуралд оролцох төлөөлөгчид хурлын хугацаанд АТИХ-ын төлөөлөгчийн ариун дархан үүргээ гүйцэтгэж, өөртөө засах орны хөгжлийн их бодлогыг хамтдаа зөвлөх болно.

Хурлын хугацаанд чанартай санал зөвлөмж дэвшүүлэхийн төлөө төлөөлөгчид ӨМӨЗО-ы бодит байдалтай уялдуулан, хурлаас өмнө өргөн дэлгэр судалгаа хийж, нарийн хянамгай бэлтгэл хийжээ.
Төлөөлөгчид хурлын хугацаанд дээд хэмжээний үүрэг хариуцлагатайгаар ард түмнээс олгосон тушаал хариуцлагаа бүрэн гүйцэтгэж, ард иргэдийн дуу хоолой, саналыг төлөөлөгчдийн санал зөвлөмж болгон өөрчилж, ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-д дэвшүүлэн, өөртөө засах орны эдийн засаг нийгмийн чанартай хөгжилд санал зөвлөмж, арга бодлого дэвшүүлнэ хэмээн илтгэжээ.





























































