Хятадын Ардын УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлаас Хятадын Ардын УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлыг 2021 оны 01-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд Хөххотод болно гэж тогтоов. Хурлын гол зөвлөлдөх зүйлийг доорх байдлаар явагдуулахаар болсон байна. Үүнд: УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны байнгын хорооны ажлын мэдүүлэлтийг сонсож хянан зөвлөнө. УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны байнгын хорооны III хурлаас дараах санал санаачилгын ажлын тухай мэдүүлэлтийг сонсон хянан зөвлөнө. ӨМӨЗО-ны 13 дахь удаагийн АТИХ-ын IV хуралд сул оролцон, Засгийн газрын ажлын илтгэл болон бусад холбогдох мэдүүлэлтийг сонсон ярилцаж, ӨЗО-ны "14-р таван жил"-ийн төлөвлөгөө ба 2035 оны алс хэтийн хөтөлбөрийн төсөл, "ӨМӨЗО-ны үндэстний бүлгэмдэл дэвшлийг ахиулах дүрэм (төсөл)"-ийг ярилцана. УТЗЗ-ний ӨМӨЗО-ны 12-р удаагийн хорооны IV хурлын улс төрийн шийдвэрийг хянан зөвлөж батална. УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын байнгын хорооны ажлын мэдүүлэлтийн тухай шийдвэрийг хянан зөвлөж батална. УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны санал дурдлагыг зөвлөлийн XII удаагийн хорооны IV хурлын санал санаачилгыг хянан шалгасан байдлын тухай мэдүүлэлтийг хянан зөвлөж батална. УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны III хурлаас дараах шилдэг санал санаачилгыг шагнаж урамшуулна. Сонгууль хийнэ.





























































