ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн 01-р сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ны XIII удаагийн IV хурлын Хөххотын төлөөлөгчдийн багийн зөвлөгөөний хуралд оролцов. Тэрээр:
- Намын 19-р сонгуулийн V бүгд хурлын санаа болон дарга Ши Жиньпиний Өвөр Монголын тухай чухал үг, зааврыг тууштай суралцаж, үүрэг хариуцлагаа чангаруулж, шинэ зогсоцоос баттай алхаагаа эхлүүлж, экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлөөр удирдамж болгон, өндөр чанартай хөгжлийн шинэ замыг хайж, "14-р 5 жил"-ийн эхлэлийг сайн эхлүүлэх хэрэгтэй гэж хэллээ.
Төлөөлөгчид маань өөрийн ажлын байдалдаа үндэслэн Хятадын үндэстний хамтын цогцын ухуумсрыг бататгах, ядуурлаас ангижруулсан үр бүтээлээ бататгаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, боловсролыг сайжруулах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг тухай саналаа дэвшүүлсэн байна.





























































