Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийг найман талаас нь дүгнэв

ӨМӨЗО-ны Засгийн газрын ажлын тайланд 2020 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийг найман талаас нь дүгнэлээ.

    ӨМӨЗО-ны XIII удаагийн Ардын Төлөөлөгчдийн Их хурлын IV хурал 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нээлтээ хийв.  БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII хорооны IV хурал өчигдөр нээлтээ хийсэн билээ.

ӨМӨЗО-ны Засгийн газрын ажлын тайланд 2020 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийг найман талаар дүгнэсэн бол холбогдох агуулгыг та бүхэндээ хураангуйлан хүргэхэд бэлэн боллоо.

Нэг.  Цар тахлын эсрэг тэмцэх ажил чухал амжилтад хүрэв

    55 хоногийн дотор дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлыг бүрэн хэмжээнд эдгээв.

ӨЗО-оос эмнэлгийн 849 ажилтныг Хубэй мужид томилсон бөгөөд мах, сүү, тутарга, төмс зэрэг 1000 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн  хандивласан.

Өвөр Монгол орны хэмжээн дэх аж ахуйн нэгжүүд Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Хубэй мужид 121 сая юаний эд материал болон мөнгө хандивлав.

Хоёр. Эдийн засгийн хөгжлийг тогтвортой болгох, ажлын байрыг баталгаажуулах ажил идэвхтэй үр дүнд хүрэв

        Өнгөрсөн онд орон нутгийн үйлдвэрлэлийн нийт өртөг 0.2 хувиар нэмэгдэж, эдийн засаг улирал дараалан сэргэсэн байна. Аж ахуйн нэгжүүдэд ээлтэй цуврал төрийн бодлогуудыг хэрэгжүүлэв. Татвар, төлбөрөөс хөнгөлөх чиглэлээр нийт 31 тэрбум юань, нийгмийн даатгалаар нийт 15.8 тэрбум юаниас чөлөөлөн, аж ахуйн нэгжийн цахилгааны зардлыг нийт 22.2 юань хөнгөлөв.

Гурав. Аж үйлдвэрийн салбар дахь хэлбэрийг өөрчлөн, шат ахиулах ажил шинэ төвшинд хүрэв

Нүүрс, цахилгаан, хөнгөн цагааны салбарыг нэгтгэсэн хэмжээ 60 хувьд хүрэв.

Дэвшилтэт технологийн аж ахуйн нэгжийн тоо 1000-аас олон болов.

Дөрөв. “Ядуурлаас ангижрах, санхүү эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах” зэрэг гурван их ажил шийдвэрлэх үр дүнд хүрэв

Өнгөрсөн жилийн хугацаанд ядуурлыг бууруулах салбарт нийт 11.2 тэрбум юаний хөрөнгө оруулж, ядуурлыг бууруулах 6751 төслийг хэрэгжүүлэв.

153 мянган өрхийн дулаалгын системийг шинэчлэн сайжруулав.

Тав. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратеги бодлогыг гүнзгийрүүлэн ахиулав

Орны хэмжээний үр тарианы уналт 36.6 тэрбум килограммд хүрч, 97.7 хувийн баг тосгон хог хаягдлыг хурааж зөөвөрлөх системийг байгуулсан. Хөдөө орон нутагт нийт 8071 километр засмал зам тавив.

Зургаа. Экологийн орчныг үргэлжлэн сайжруулав

Нийт 915 мянган га газрыг мод тарьж ойжуулан, 1.125 сая га газарт өвс тарив.

Долоо. Өөрчлөлт нээлтийн бодлогыг гүнзгийрүүлэв

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн шинэчлэл, хөгжлийг дэмжих 24 арга бодлогыг боловсруулсан бол хувийн хэвшлийн эдийн засгийн зах зээлийн эзлэх хувийн жин 97.4 хувьд хүрэв.

Найм. Иргэдийн амьжиргааг баталгаажуулав

Хот, хөөдөөгийн байнгын оршин суугч иргэдийн хүн амын дунджийн эзэмшиж болох орлогыг тус тус 1.4, 8.4 хувиар нэмэгдүүлэв.

Эм эмнэлгийн үндсэн даатгалд хамрагдсан хэмжээ 95 хувьд хүрч, хот суурингийн нийт 206 мянган өрхийг хамарсан хуучин хорооллыг засан шинэчилсэн байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1885
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7