
Их хурлын тэргүүлэгчдийн багийн байнгын тэргүүлэгч, гүйцэтгэх тэргүүлэгч Шы Тайфэн хурлыг хөтлөн явууллаа.

ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь ӨМӨЗО-ны Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газрын ажлын тайланг уншив.

Хурлын үеэр
"13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаа бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах эцсийн үе шат бөгөөд Өвөр Монголын хөгжлийн түүхэн дэх түүхэн ач холбогдолтой чухал таван жил байлаа.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ши Жиньпин дарга ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулан бичээс бичиж, Улаанмөчир чуулгад хариу захидал илгээж, гурван жил дараалан БНХАУ-ын АТИХ-ын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хуралд оролцсон. 2019 оны 07 дугаар сард Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлан ажиллах үедээ мөн маш олон зааварчилгаа чиглэл өгч, Өвөр Монголын ирээдүйн хөгжилд зөв чиг хандлагыг зааж өгсөн байдаг.





























































