Өвөр Монголын ард түмний хүсэл мөрөөдлийг мөрөн дээрээ тээсэн төлөөлөгчид Өвөр Монголын өндөр чанартай хөгжлийн сайн сайхан төлөвлөгөөг гаргаж байна.
Хурлыг "Хоёр чуулган"-ы тэргүүлэгчдийн багийн байнгын тэргүүлэгч, гүйцэтгэх дарга Шы Тайфэн хөтөлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын тайлан тавив.
Засгийн газрын ажлын тайлан дөрвөн хэсгээс бүрдсэн байна
1. 2020 он болон "13-р 5 жил"-ийн хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн эргэцүүлэл.
2. "14-р 5 жил"-ийн хугацаан дахь эдийн засгаг, нийгмийн хөгжлийн гол зорилт, үүрэг.
3. 2021 оны ажлын төлөвлөгөө
4. Засгийн газрын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн сайжруулах.
2020 оны ажлын дүгнэлт:
1. Цар тахлын эсрэг тэмцэх ажил чухал амжилтад хүрэв
2. Эдийн засгийн хөгжлийг тогтвортой болгох, ажлын байрыг баталгаажуулах ажил идэвхтэй үр дүнд хүрсэн.
3. Аж үйлдвэрийн салбар дахь хэлбэрийг өөрчлөн, шат ахиулах ажил шинэ төвшинд хүрэв.
4. “Ядуурлаас ангижрах, санхүү эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах” зэрэг гурван том ажил шийдвэрлэх үр дүнд хүрсэн.
5. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратеги бодлогыг гүнзгийрүүлэн ахиулав.
6. Экологийн орчныг үргэлжлүүлэн сайжруулсан.
7. Өөрчлөлт нээлтийн бодлогыг гүнзгийрүүлэв.
8. Иргэдийн амьжиргааг баталгаажуулсан.
2021 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн жишсэн зорилт:
1. Орон нутгийн ДНБ-нийг зургаа орчим хувиар нэмэгдүүлнэ;
2. Хот, суурингийн хяналт дахь ажилгүйдлийн нормыг зургаа орчимд хувьд байлгана;
3. Иргэдийн хэрэглээний үнийн өсөлтийн хэмжээг 3 орчимд хувьд байлгана;
4. Иргэдийн орлогыг тогтвортойгоор нэмэгдүүлнэ;
5. Экологи, байгаль орчны чанарыг улам сайжруулж, албан байгууллага, бүс нутгийн ДНБ-ний энергийн хорогдлыг гурван хувиар бууруулан, бохирдолтой бодис ялгаруулах хэмжээг үргэлжүүлэн багасгана;
6. Амуу будааны ургац хураалтыг 70 тэрбум жингээс илүү байлгахыг батална.
2021 онд хийж гүйцэтгэх гол ажлууд:
1. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулна.
2. “Шинжлэх ухаан техник мэргэжлээр Өвөр Монголоо хөгжүүлэх” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3. Аж үйдвэрийн сүлжээ ба өртгийн сүлжээний хэр төвшинг дээшлүүлнэ.
4. Орон нутгийн хөгжлийг бүх талаар ахиулна.
5. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба чанар сайтай хөгжлийг баттай сайжруулна.
6. Өөрчлөлт нээлтийг нэн эрчимтэй ахиулна.
7. Байгаль орчны чанарыг үргэлжлүүлэн сайжруулна.
8. Соёл иргэншилтэй Өвөр Монголын байгуулалтыг гүнзгий дэмжинэ.
9. Ард иргэдийн амьдралын үндсэн баталгаа, нийгмийн засалтыг чангатгана.





























































