01-р сарын 26-нд болсон ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурал дээр ӨМӨЗО-ны 2020 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал, 2021 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайланг хянан хэлэлцсэн байна.
Тайланд 2020 оны цар тахлын гэнэтийн нөлөөлөл, илүү хүнд, ээдрээтэй нөхцөл байдал үүссэн үед ӨМӨЗО дарга Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийн үзэл баримтлалын дагуу ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Ⅲ хурлаас баталсан ӨМӨЗО-ны 2020 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн гүйцэтгэсэн байна. Өвөр Монголын 2020 оны бүтэн жилийн ДНБ 1.736 тэрбум юань хүрсэн. Өсөлтийн хурд сөрөг байдлаас эерэг болж, 0.2 хувиар өссөн. Нийт оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 3.1 хувиар өсөв. Хот, суурингийн 232,000 ажлын байр шинээр бий болж, жилийн төлөвлөгөөнөөс давсан. Бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин 3.8 хувь, хэрэглээний барааны үнэ 1.9 хувиар өссөн нь жилийн эхэнд тавьсан хяналтын зорилтын хүрээнд байна гэж тэмдэглэсэн байна.





























































