Одоо ид болж байгаа ӨМӨЗО-ны “Хоёр чуулган” дээр Өвөр Монголын АТИХ-ын төлөөлөгч, ХКН-ын Хөххот хорооны дэд нарийн бичгийн дарга, Хөххотын хотын дарга Жан Байчэн “14-р таван жил”-ийн эхлэлийн жилд Хөххот нь орны төвийн тэргүүлэх үүрэг болон бүс нутгийн төвийн дагуулах үйлдлээ бадруулж, тэргүүлэх үүргийг идэвхтэй гүйцэтгэж, сайн эхлэлийг тавина гэж онцолсон байна.
Тэрээр:
- Хөххот өнгөрсөн жилээс эхлэн үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлийг эрчимтэй хийж, хөрөнгө оруулалтын урамшууллыг нэмэгдүүлэн, экологийн орчныг үр дүнтэй сайн хамгаалж, өндөр чанартай хөгжил, Хөххот-Бугат-Ордосыг нэг цогцоор нь хөгжүүлэх, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зэрэг тал дээр өмнө нь алхаж, бусад аймаг, хотод үлгэр жишээ үзүүлжээ гэж танилцуулав.





























































