ӨМӨЗО-ны XIII удаагийн IV хурал 01-р сарын 26-ны өдөр Өвөр Монголын Ардын Их Хурлын танхимд нээлтээ хийлээ. ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын тайлан тавьлаа.
Тэрээр:
- Өвөр Монгол орон шинээр 3.56 сая мү өндөр стандартын тариалангийн талбайг бүтээн байгуулж, 122 мянган мү хужиршсан тариалангийн газрыг засан сайжруулсан. 2020 онд Өвөр Монголын үр тарианы үйлдвэрлэлийн ургац хураалт 73.28 тэрбум жин /Нэг жин 500 граммтай тэнцэнэ/ хүрсэн. Энэ бол "17 жил дараалан элбэг ургац авсан" явдал юм. Махны гарц 2.607 сая тонн байж, "16 жил дараалан тогтвортой байдал"-аа хадгалсан гэж хэллээ.
Үүнээс гадна, сүүний боловсруулах салбар 6.115 сая тонн сүү үйлдвэрэлсэн нь 5.9 хувиар өссөн байна. Өвөр Монголын нийт сүү, сүүн бүтээгдэхүүний бараг 10 хувийг бүрдүүлдэг уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүний орон нутгийн стандартыг боловсруулсан гэж хэлсэн байна.





























































