01 дүгээр сарын 27-ны үдээс хойш 14:00 цагт ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XII хорооны IV хурлын хэвлэл мэдээллийн коридор хоёр дахь удаагаа нээлттэй болж, ӨЗО-ы УТЗЗ-ний 6 гишүүн сурвалжилга өглөө.
ӨЗО-ы УТЗЗ-ний гишүүн, Ордос хотын Ү Шэнь хошууны морин хуурын бүлгэмийн удирдаач Жинь Хай сурвалжлагчийн асуултад хариулт өглөө.
- Өнөөгийн Өвөр Монголын үндэстний дуу хөгжим аажмаар дэлхийн урлагийн тавцанд гарсан. Гол төлөв хөгжим хавсраагүй дууны бүлгэм, Өвөр Монголын Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн ардын дууны бүлгэм, “Анд” хамтлаг, Хятад улсын Ү Шэнь морин хуурын найрал дууны бүлгэм зэрэг нь дэлхийн урлагийн тавцанд шагнал хүртэж, олонд танигдсан. Тэгвэл монгол үндэстний дуу хөгжим хэрхэн үндэстний онцлогоо хадгалсны суурин дээр дэлхийн дуу хөгжимтэй илүү сайн уялдах вэ?
Үндэстний дуу хөгжмөө дэлхийн дуу хөгжимтэй уялдуулахад хамгийн түрүүнд үндэстний дуу хөгжмийн онцлогоо хадгалах хэрэгтэй. Хүмүүс “Үндэстнийх бол дэлхийнх” гэж их ярьдаг. Үндэстний дуу хөгжим нь бидний дуу хөгжмийн сүг сүнс болно. Бид үндэстний дуу хөгжмийн онцлогоо хадгалж, түүнийг цаашид уламжлан хөгжүүлбэл зохино.
Үндэстний дуу урлагийн онцлогоо хадгалсан суурин дээр мэргэжлээ дээшлүүлсэн байх хэрэгтэй. Морин хуураар жишээлэхэд стандарт хөгийг сайн тогтоогүй байсаар байгаа. Иймээс ирээдүйн хөгжлийн явцад энэ талд илүү бодлого боловсруулан ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна үндэстний уран бүтээлчид дуулах, хөгжимдөх мэргэжлээ зайлшгүй дээшлүүлбэл зохино.
Өвөр Монголын хам найрал дуу хөгжим хөгжлийн анхны шатанд оршиж байна. Яриангүй маш олон хүчир тулгарч байна, хам найрал дуу хөгжмөөр жишээлэхэд манай оронд одоо удирдаач, ая зохиогч, бүрээ бишгүүрийн хөгжимчин дутаж байна. Иймээс бид хамтран ажиллаж, энэ салбарын боловсон хүчин хүмүүжүүлэхийг чухалчлах хэрэгтэй бөгөөд одоогийн байгаа боловсон хүчний ажлын орон тооны асуудлыг шийдвэрлэж, цалин хөлсийг нь дээшлүүлбэл зохино.
Үүнээс гадна шинийг санаачилж, шинэ бүтээл гаргаж, дэлхийн шилдэг бүлгэмүүдийн дэвшилтэт талыг суралцаж, шинэ замыг эрин сүвэгчлэхийн дээр ухуулга сурталчилгаагаа чангатган, олон нийтийн найрал дуу, найрал хөгжим сонирхох түвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.





























































