ӨЗО-ы УТЗЗ-ний гишүүн, Бугат хотын Радио Телевизийн Хорооны найруулагч хөтлөгч Хүүдагуул ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XII хорооны IV хуралд “Мал аж ахуй тариалах орны ахмадуудыг асрамжийн газрыг сайжруулах тухай” санал зөвлөмжөө дэвшүүлжээ.
Хүүдагуул гишүүн хэвлэл мэдээллийн салбарын ажилтны хувьд мал аж ахуйн орноор ажиллаж сурвалжилга хийж явахдаа малчин тариачдын амьдрал үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, тэдний хүсэл шаардлагыг сайн ойлгодог.
- Саяхан сурвалжилга хийж явахдаа Бугат хотын Шугуй дүүргийн Жавхлант сум болон Жю Юань дүүргийн зарим сумын идэр залуус хотод орж хөлсний ажил хийж явахад ард нь ахмадууд нутгаа сахиж суугааг мэдээд нарийн сурвалжилга хийсэн. Ахмадууд үеийнхэнтэйгээ, хуучин танилуудтайгаа ярилцах орчин ахуй байвал илүү аз жаргалтайгаар өтлөх насаа өнгөрүүлнэ.
“Бугат хотын Жю Юань дүүргийн Аартай сумын зарим багт 60 гарсан ахмад нэлээд олон бий. Энэ ахмадуудын нөхцөл байдлыг мэдэж, мал аж ахуй тариалах орны ахмадуудыг асрамжийн газрыг сайжруулах тухай санал зөвлөмжөө бэлтгэж энэ удаагийн хуралд дэвшүүлэхээр болсонд тус багийн ардын зөвлөлийнхөн болон ахмадууд маш их баярлаж байсан” гэж санал зөвлөмжийн тухайгаа тодрууллаа.
Хүүдагуул гишүүн хойшдоо УТЗЗ-ний гишүүний үүрэг хариуцлагаа илүү сайн биелүүлж, ард иргэдэд тулгараад байгаа асуудал болон хүсэл шаардлагыг санал зөвлөмж болгон дэвшүүлэхээр хичээнэ гэж байлаа.





























































