ӨМӨЗО-ы АТИХ-ын төлөөлөгч, Зарууд хошууны дарга Эрдэнэхүү хэлэхдээ:
- Засгийн газрын ажлын тайлангийн өнгөрсөн таван жилийн ажлын дүгнэлт нь бүх талыг хамарсны дээр ирэх таван жилийн ажлын төлөвлөлт нь бодит байдалтай нийцэж, бидний хойшдын ажилд маш сайн төлөвлөгөө хангасан. Бид ажлын тайлангийн дагуу бодит ажлаа сайн хийнэ.
Мөн тэрээр “13-р таван жил төлөвлөгөө”-ний хугацаанд Зарууд хошуу нь мал аж ахуйн хэлбэрээ өөрчлөн хөгжүүлэх хурдыг нэмэгдүүлж, “хонийг цөөлж үхэр нэмэгдүүлэх, мал бэлчээрийн тэнцвэрийг баталгаажуулах, чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх” зарчмын дагуу мал сүргийн бүтцэдээ төлөвлөлтөө ахиулж, үхрийн аж үйлдвэрийг голлон хөгжүүлсэн. Сүүлийн гурван жилд Зарууд хошуу 4.28 сая хонь ямаатай байсан бол 2.21 сая болгон цөөлж, 220 мянган үхэртэй байснаасаа 500 мянга болгон нэмэгдүүлсэн байна. Зарууд хошуу мал аж ахуйн том өрх, гэр бүлийн мал аж ахуйн талбайг хөгжүүлэх, мал аж ахуйн дунд зэргийн өрхүүд хамтрах буюу хамтран ажиллах, мал цөөн айл өрх нь нутаг бэлчээрээ шилжүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх, малгүй айл өрхийг шилжүүлэн ажил олгох “дөрвөн төрлийн загвар”-ыг идэвхтэй хэрэгжүүлж, малчин айлууд үхэр тэжээхийг дэмжсэн байна.
- Зарууд хошуу нь “хонийг цөөлж үхэр нэмэгдүүлэх” ажлыг ахиулж, үхрийн аж үйлдвэрийг голлон хөгжүүлж, 2025 он гэхэд хошууны үхрийг 1 сая болгон нэмэгдүүлж, хонь ямааг 1 сая болгон багасгах зорилтыг биелүүлнэ гэлээ.





























































