Тал нутгийн аялал жуулчлалын татах хүчийг нэмэгдүүлж, тал нутгийн аялал жуулчлалын шинийг санаачлах талд ӨЗО-ы УТЗЗ-ний гишүүн, Шилийнхотын дэд дарга Навчмаа анхаарсаар ирсэн.
Гаднын орны хүмүүс тал нутгийн аялал жуулчлалыг "Нэг бадаг дуу, нэг хундага архи" гэж зүйрлэдэг байсан. Одоо бид аялал жуулчлалыг өмнөх тэр загвараар хөгжүүлж болохгүй. Харин тал нутгийн байгалийн үзэмжийг өвөрмөц соёлтой уялдуулан өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийвэл зохино гэж Навчмаа гишүүн санал бодлоо дэлгэж байлаа.
Байгаль орчныг тэргүүнд бодож, тал нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг хэрхэн бүтээх, бүтээлчээр хөгжүүлэх гэдэг нь одоогийн бидний өмнө тавигдаж байгаа нэгэн чухал асуудал юм. Шилийнхот 2020 онд тал нутгийн аялал жуулчлалыг зэрэг дэвшүүлэхэд жилийн гол ажлаа болгон, энэ ажлыг дэг журамтай, төсөл төлөвлөгөөтэй хийж ирлээ. Навчмаа гишүүн өнгөрсөн нэг жилийн судалгаа, ажлын туршлагатайгаа уялдуулан тал нутгийн аялал жуулчлалын хөгжлийг хурдасгаж, зэргийг ахиулах талд Өвөр Монголын “Хоёр чуулган”-д санал зөвлөмж дэвшүүлсэн байна.
“Тал нутгийн аялал жуулчлал нь давуу талаа харуулах төдийгүй өвөрмөц соёлоо үзүүлсэн байх хэрэгтэй. Бид аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төсөвлөхдөө энэ талд анхаарч, өвөрмөц онцлог давуу талаа аялал жуулчлалын төслийг бүтээж хөгжүүлбэл зохино” гэлээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол дөрвөн улирлын жуулчлал ба орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг чухалчилж ирсэн.
Навчмаа гишүүн “Өвлийн улирлын тал нутгийн хахир хүйтэн уур амьсгал, цас мөсний үзэмж ч аялал жуулчлалын нөөц баялгийн нэгэн давуу тал юм. Бид өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ цас мөсний спортын аялал жуулчлалтай уусган хөгжүүлбэл тал нутгийн аялал жуулчлалын нэр алдрыг илүү дээшлүүлж, аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлнэ” гэлээ.





























































