
ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XII удаагийн хорооны 4-р хурлын “Төлөөлөгчдийн сурвалжилга хүлээх зам” 01-р сарын 27-ны орой нээгдэж, ардын төлөөлөгчид сурвалжилга өглөө.
- Нийгмийн бүх талыг анхааралдаа авч байгаа Өөртөө Засах Орны “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрт хандуулж дараагийн алхамд хэрхэн яаж хийх тухайгаа хуваалцна уу?
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Өөртөө засах орныг хөгжүүлж өөрчлөх зөвлөлийн дарга Гүн Минжөү:
- Бид хамаарах, үйлчлэх өөрчлөлтийг улам нэг алхам гүнзгийрүүлж, худалдаа эрхлэх орчин нөхцөлийг сайжруулан, хүчинтэй арга хэмжээ авч, арван дөрөвдүгээр таван жилийн бүх төрлийн үүрэг зорилтыг биелүүлнэ.
- “Хар алтны нутаг” гэгдсэн Үхай хотод энергийг нээн хөгжүүлэхээс шалтгаалсан байгаль орчны асуудал өмнө нь нийгмийн анхаарлыг маш их татаж байв. Сүүлийн жилүүдэд Үхай хот Экологи, байгаль орчныг засах тухай ямар ямар арга хэмжээ авсан бэ?
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Үхай хотын дарга Тан И:
- Усыг цэвэршүүлэх, огторгуйг хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, үндсээр нь засах зэрэг тал дээр арга хэмжээ авч, энэ онд нэн бат зориг, маш их хүч, хатуу чанга шаардлагаар Экологи, байгаль орчныг ерөнхийлөн засах болно.
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Улаанхад хотын Номын сангийн дарга Лю Шүхуа, Сүнь Жиньгөү тосгоны бага сургуулийн өөрчлөлт хувиралтыг танилцуулахын зэрэгцээ 2020 онд Улаанхад хотын Засгийн газраас номын сангийн шинэ ордны бүтээн байгуулалтыг эхлүүлж, хотын төвийн зүлэгт газар, цэцэрлэг, талбайд арван суурь номын өрөө байгуулахаар төлөвлөж буй сайхан мэдээг дамжуулав.
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Баянуур хотын Урадын өмнөд хошууны Намын дарга Чэнь Гүнмин:
- 2018 оноос хойш Баяннуур хот уул, ус, ой газар ба тариа, нуур, гол, тал газрыг засах чиглэлийг баримталж, хоёр жил гаруйн хичээл зүтгэлээр Улаансухайн нуурын усны чанар сайжирч, оршин амьдарч үржих шувууны төрөл өмнө нь 180 гаруй төрөл байсан бол 260 гаруй төрөл болж нэмэгдсэн байна?
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Өвөр Монголын нэгдүгээр машины группын намын дарга Ли Чуаньвэнь:
- 2020 оны эхэнд цар тахлын эсрэг тэмцэлд түргэн тусламжийн машин, амны хаалт үйлдвэрлэх машин зэргийг маш түргэн судалсан байна. Бид одоо Арван дөрөвдүгээр таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг тогтоосон. Үүнд хамгийн чухал нь шинжлэх ухаан, мэргэжлээр шинийг үүдэж дэлхийн тэргүүний аж ахуйг зорино.
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Хөххотын Чин Шүй Хэ хошууны намын дарга Юнь Линьчөн:
- Ядуурлыг арилгах ажлын үр бүтээмжийг бататгаж, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах стратеги бодлогыг бүх талаар сайжруулах явцад Чин Шүй Хэ хошуугаар гол болгосон хэдэн хошуу хамтарч хатан голын соёл жуулчлалын бүсийг байгуулна.
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Шилийнгол аймгийн Тайвас хошууны дарга Хү Чэндүн:
- Өнгөрсөн Арван гуравдугаар таван жилд бид 25 жилийн улсын зэрэглэлийн ядуу хошуу ядуурлаас гарсан байна. Арван дөрөвдүгээр таван жилд бид Бээжин, Тяньжин, Хэбэйн аж үйлдвэрлэлийг шилжүүлэхийг хүлээх орон, Шилийнголын тал нутгийн зочдын өрөөг байгуулах хоёр том хөгжлийн зорилтыг тогтоож, Шилийнголын өмнө хэсгийн чухал аж ахуйн нэмэгдлийг цогцлоохоор төлөвлөж байна.
ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч, Хянган аймгийн Залайд хошууны Индэрийн Шянь Гуан суурингийн тариачин Пю Чэнгүй тариачин байсан. Харин Хянган аймгийн цагаан будааны толгойлогч аж ахуйн нэгжийг цогцолсон үлгэрээ хуваалцав. Тэр:
- Бид Хянган аймгийнхаа экологийн цэвэр цагаан будааны аж үйлдвэрлэлийг эх улсын умардын нэгэн үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон болгож, БНХАУ-ын ард түмэнд Өвөр Монгол орныг хайрлаж, Хянган аймгийг таниулах итгэл зориг төгс байна.





























































