ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын Хорооны эрхлэгч Шы Тайфэн 01 дүгээр сарын 28-ны өдөр ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцсон байна.

Шы Тайфэн:
- Шилийнгол аймаг нь ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөвлөх шаардлагыг чанд хэрэгжүүлж, үндсэн чиг үүргийн төлөвлөлтөд үндэслэн хөгжлөө төлөвлөж, юуг заавал хийх ёстой, юун түрүүнд чухам юу хийх, юуг гол ажил болгон хийх, юуг хийхээ хязгаарлах, юуг хийхгүй байх тухайд дотроо бодолтой байж, экологи, ногоон хөгжлөөр удирдамж болгон өндөр чанартай хөгжлийн шинэ замаар явах ёстой гэж илэрхийллээ.
Мөн тэрээр:
- Экологийн аюулгүй байдлын халхавчийг байгуулах стратегийн болон ерөнхий хэв байдлаас ажлыг сайн хийж, Шилийнголын энэхүү гайхамшигтай тал нутгийг тууштай хамгаалах шаардлагатай байна. Орчин үеийн мал аж ахуйн хөгжлийг түргэсгэж, эрчимтэй, өндөр үр ашигтай, чанартай, дээд зэрэглэлийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, бүтээгдэхүүний нэмүү өртгийг тасралтгүй нэмэгдүүлнэ. Шинэ брэндийн давуу талыг бий болгож, Өвөр Монголын өндөр чанартай хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн баазыг байгуулах "Манлайлагч" болох ёстой. Мал аж ахуйн үйлдвэрлэл, ашиглалтын арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэж, илүү боловсронгуй бүтээгдэхүүн, илүү эрчимтэй үйлдвэрлэл эрхэлдэг томоохон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй бий болгож, нэвтрүүлэх шаардлагатай, ингэснээр Шилийнголын малын гаралтай эко бүтээгдэхүүн гадагш гарч, дээд зэрэглэлийн зах зээлд гарах болно гэж онцлон тэмдэглэсэн байна.





























































