Хуралдаанаар их хурлын орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны Зохион Байгуулах хэлтсийн байнгын дэд дарга Жөү Кай, ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлаар ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл, Эрүүл мэндийн зөвлөлийн эрхлэгчид нэр дэвшигчид болон ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны гишүүнийг сонгох тухай тодорхойлт хйисэн байна.
Хуралдаанаар “ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл, Эрүүл мэндийн зөвлөлийн эрхлэгч гишүүний нэрс (ноорог)”-ийг баталлаа. Батлагдсэн нэрсийн нооргийг хэвлэн нийт төлөөлөгчдөд хэлэлцүүлэхээр тарааж, их хурлаар батлуулах болно.
Хуралдаанаар "ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тэргүүлэгчдээс дэвшүүлсэн ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны гишүүдийн нэр дэвшигчдийн нэрс"-ийг баталж, бүх төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцүүлэв.
Хуралдаанаар "ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлаар ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл, Эрүүл мэндийн зөвлөлийн эрхлэгч гишүүний санал өгөх тухай арга (төсөл)”-ыг баталсан бөгөөд бүх төлөөлөгчдийг хэлэлцүүлэхээр хэвлэн тарааж, их хуралд санал дэвшүүлнэ.





























































