
“Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд манай хошуу шинэ хөгжлийг идэвхтэй хэрэгжүүлэн, хэлбэрээ өөрчлөн хөгжих замаар зоригтой замнаж, бүх талын ажил өндөр амжилт олсон” гэж Дөрвөд хошууны дарга Жао Лигүө ярилцлага өгөхдөө хэллээ.
Дөрвөд хошуу бол мал аж ахуйгаар гол болгосон мал аж ахуй тариаланг уялдуулсан Улаанцав хотын цорын ганц хилийн хошуу болно. Түүний танилцуулснаар сүүлийн жилүүдэд Дөрвөд хошуу 32 сая байгалийн бэлчээрээ бэлчээрлүүлэхийг зогсоох ба мал бэлчээрийн тэнцвэрийг батлах орон болгон өөрчилж, Гэгээнтал, Хонгорталын хүрээнд “Малчин айлын аялал жуулчлал” зэрэг аялал жуулчлалыг илүү хөгжүүлж, малчин тариаланчдын орлогыг нэмэгдүүлсэн байна. Ялангуяа улсын гол байгаль орчны чадамжит орон болох байр сууриндаа байж, аж үйлсийн бүтцэдээ төлөвлөлт хийж, байгаль орчныг эхлээд бодсон бохирдолгүйгээр хөгжүүлэх замыг гуйвшгүй сонгожээ.
“Засгийн газрын ажлын тайлан” дахь аж үйлдвэрийн хэлхээ ба өртгийн хэлхээний түвшинг дээшлүүлэх тухай төлөвлөлт нь Дөрвөд хошуунд хөгжлийн чухал боломж авч ирсэн. “Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд манай хошуу гурван аж үйлдвэрийг голлон хөгжүүлнэ. Нэг нь тариалан мал аж ахуйн аж үйлсийг хүчирхэгжүүлж, аж үйлдвэрийн хэлхээний өртгийг сайтар илрүүлж, Дөрвөд хошууны төмсний үйлдвэрийн хэлхээг бүрдүүлнэ. Хоёрт аялал жуулчлалын салбарыг төлөвлөж, Гэгээнталын аялал жуулчлалын орон, хот шяний үзэмжийн орон, тооройн ой зэрэг аялал жуулчлалын нөөц баялгаа бүрэн гүйцэд ашиглан нээн хөгжүүлнэ. Гуравт орчин үеийн цэвэр эрчим хүчний аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлнэ. Одоогоор салхины хүчээр цахилгаан гаргах 6 сая киловаттын улсын төслийг байгуулсан ба "тайланд"-д дурдсан улсын хамгийн том "цахилгааны даац ба нөөц"-ийн жишээ үзүүлэх төслийг Дөрвөд хошуунд нутагшуулна. Ингэхэд "14-р таван жил"-ийн хугацаанд манай хошуу цэвэр эрчим хүчний том суурин болж чадна. Бид уламжлалт цэвэр эрчим хүчээс орчин үеийн эрчим хүч тийш шилжинэ” гэж Жао Лигүө итгэлтэй ярилаа.





























































