Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ардын төлөөлөгчид “ӨМӨЗО-ы үндэстний эв нэгдэл дэвшлийг ахиулах дүрэм (төсөл)”-ийг хянан зөвлөв

Ардын төлөөлөгчид “ӨМӨЗО-ы үндэстний эв нэгдэл дэвшлийг ахиулах дүрэм (төсөл)”-ийг хянан зөвлөв

Нэгдүгээр сарын 28-ны өдөр ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын IV хуралд оролцож байгаа төлөөлөгчид “ӨМӨЗО-ы үндэстний эв нэгдэл дэвшлийг ахиулах дүрэм (төсөл)”-ийг хянан зөвлөв.

Төлөөлөгчид энэхүү дүрмийг тогтоох нь дарга Ши Жиньпиний үндэстний ажлын тухай хийсэн чухал илтгэлийг бүх талаар тууштай хэрэгжүүлэх, намын төв хорооны үндэстний ажлын тухай чухал шийдвэрт бодлого төлөвлөлтийг бүх талаар тууштай хэрэгжүүлэх шаардлага болно. Мөн үндэстний ажлыг бүх талаар чангатган сайжруулахын тулгамдсан шаардлага болно. Үндэстний хэрэг явдлыг хуулийн дагууу засахын чухал шаардлага болно. Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бат цогцлох, эрх тэгш эв нэгдэлтэй харилцан туслалцсан эв зохистой социализмын үндэстний харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, хууль тогтоомжийн дагуу үндэстний эв нэгдэл дэвшлийн ажлыг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэж санал нэгтэй үзэв.

Төлөөлөгчид энэхүү дүрмийн төсөл нь Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгон, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсар хэмээх энэхүү гол шижмийг эхнээсээ дуустал тууштай хэрэгжүүлж, үндсэн хуулийн үзэл санаа, Өвөр Монголын бодит байдалтай нийцэн, үндэстнүүдийн ард түмний хүсэл шаардлагатай нийцэж, үндэстний ажлыг цаашид сайтар хийх, үндэстний эв нэгдэл дэвшлийг ахиулахад үндсэн журам ба хуулийн баталгаа хангасан гэж үзэв. Тус дүрмийг тогтоохыг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Өөртөө Засах Орны ардын төлөөлөгч Хүүдагуул, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бат цогцлохоор гол шижим болгосон үндэстний эв нэгдэл дэвшлийг ахиулах дүрмийг тогтоох нь улсын умард хязгаарын амар тайван байдлын халхавчийг бат цогцлох, орчин үеийн Өвөр Монголыг бүх талаар бүтээн байгуулахад маш чухал ач холбогдолтой юм. Бид улс төрийг эрхэмлэх дүрмийн гол агуулгыг гүнзгий оновчтой эзэмшиж, хянан зөвлөж засвар оруулах ажлыг хянамгай сайн хийж, улсын умардын энэхүү үзэмжийн орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулахад бат чанга хуулийн баталгаа хангана гэв.

Өөртөө Засах Орны ардын төлөөлөгч Саран тус дүрмийг тогтоох нь Өвөр Монголын үндэстний эв нэгдэл дэвшилд сайнаар нөлөөлж, үндэстний эв нэгдлийн цэцэгсийг өнө үүрд дэлгэрүүлэх нь лавтай гэв.

Төлөөлөгчид Өвөр Монгол нь намын удирдлага дор хамгийн эрт байгуулагдсан цөөн тоот үндэстний Өөртөө Засах Орон бөгөөд үндэстний эв нэгдлийн яруу алдарт уламжлалтай. Үндэстний эв нэгдэл бол үндэстнүүдийн ард түмний амин судас мөн. Улсын эв нэгдэл болон үндэстний эв нэгдлийг хамгаалах нь үндэстнүүдийн ард түмний хамтын хариуцлага мөн. Сахин бараалж харилцан туслалцах үзэл баримтлалыг бодитой хэрэгжүүлсэн, Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл шаардлагыг илрүүлсэн, үндэстний эв нэгдлийг сайтар хамгаалсан орон нутгийн чанартай хууль тогтоомжийг тогтоох нь “гурван салж болшгүй”, “таван хамтын ойлголт”-ыг үндэстнүүдийн ард түмний сэтгэлд гүнзгийрүүлж, үндэстнүүд хамтдаа нэгдэн тэмцэж, хамтдаа цэцэглэн хөгжих хүчирхэг их оюун санааны хүч чадлыг нягтруулах нь лавтай. Өөртөө Засах Орны ардын төлөөлөгчийн хувьд дүрмийг тогтоосны дараа эхлээд суралцан сурталчилж, үлгэр жишээ үзүүлэн дүрмийг мөрдөн дагаж, үндэстний ажлыг чангатган сайжруулж, Өөртөө Засах Орны үндэстний эв нэгдэл дэвшлийн ажлыг ахиулан, үндэстнүүдийн харилцаа солилцоо ууслыг ахиулахад илүү их хувь нэмэр оруулж, үлгэр жишээ Өөртөө Засах Орны эрхэм дээд яруу алдрыг ямагт хамгаална хэмээн илэрхийлсэн байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:3029
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7