Энэ оны хоёр чуулган үндсэндээ ”14-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхлэл жилд зохиогдож байгаа учраас Засгийн газрын ажлын тайланд мөн ”13 дугаар таван жил”-ийн хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт болон ”14 дүгээр таван жил”-ийн хугацаан дахь гол зорилтыг хамруулсан юм.
“13 дугаар таван жил”-ийн хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт:
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн чанар тогтвортой дээшилсэн
Нэг хүнд ногдох ДНБ-нийн хэмжээ 10 мянган ам.доллараас давж, хот, суурин газрын байнгын оршин суугч иргэдийн тоо 64.1 хувьд хүрсэн байна.
Ядуурлаас ангижруулах ажил түүхэн амжилт бүтээсэн
Үүнд нийт 802 мянган иргэн ядуурлаас бүрэн ангижирч, 57 ядуу хошуу, шянь, 3681 ядуу баг тосгон ядуу нэрнээсээ гарсан байна.
Экологийн орчны хамгаалалт илт үр дүнд хүрсэн
Үүнд ой шугуй, нутаг бэлчээрийн бүтээн байгуулалт болон элс шороог засан сайжруулсан талбай Хятад улсад тэргүүлэн, цөлжилт ба тачиршилтын талбай зэрэг буурсан байна.
Дэд бүтцийг баталгаажуулах чадавх улам сайжирсан.
Үүнд 404 км хурдны төмөр замыг ашиглалтад оруулж, улсын хурдны төмөр замын сүлжээнд нэгдэн, нийт орны хэмжээн дэх хошуу, шянь бүгдэд дээд зэрэглэлийн засмал зам нэвтрүүлсэн байна. Мөн олон нийтийн хэрэглээний 15 нисэх онгоцны буудлыг нэмж байгуулан, иргэдийн хэрэглээний нисэх онгоцны 40 буудалтай болсон.
Иргэдийн амьжиргааны түвшин үргэлжлэн сайжирсан
Үүнд нийт орны хэмжээн дэх докторантын цол олгох эрх бүхий цэг 32 байсан нь 42 болж нэмэгдсэн байна.





























































