Энэ оны хоёр чуулган ”14-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхлэлийн жилд зохиогдож байгаа учраас Засгийн газрын ажлын тайланд мөн ”13 дугаар таван жил”-ийн хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт болон ”14 дүгээр таван жил”-ийн хугацаан дахь гол зорилтыг хамруулсан байдаг.
"14-р таван жил"-ийн хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилт:
Ард иргэдээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан иргэдийн хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй сэтгэгдлийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
Өөрчлөлт, нээлтийг гүнзгийрүүлж, хөгжлийн хөдөлгөх хүч, эрч хүчийг тасралтгүй чангаруулна.
Шинжлэх ухаан, техник мэргэжлийг хөгжүүлэн, хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгоно.
Хот, хөдөөгийн уялдаатай хөгжлийг дэмжин, бүс нутгийн хөгжил тэнцвэргүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эх орны умард хил дэх ногоон хэрмийг бий болгоно.
Хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж, орчин үеийн аж ахуйн системийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.
Хятадын дотоодын зах зээл болон олон улсын зах зээлд илүү сайн нэгдэхийн тулд дээд түвшний нээлттэй бодлогыг хэрэжүүлнэ.
Төрөл бүрийн эрсдэлээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх ба шийдвэрлэнэ.





























































