Хятадын Ардын УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын хөтөлбөрөө 01-р сарын 29-ний үдээс өмнө амжиттай дуусгаж, Хөххотод хаалтаа хийсэн байна.
ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын Хорооны эрхлэгч Шы Тайфэн, БНХАУ-ын УТЗЗ-ний Хүн ам, Нөөц, Байгаль орчны зөвлөлийн орлогч дарга Рэнь Яапин хуралд оролцов.
ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн дарга Ли Шюлин хурлыг даргалж үг хэллээ.

Хурлаар УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын улс төрийн шийдвэр, УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын Байнгын хорооны ажлын тайлангийн шийдвэрийг баталж, УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны санал дурдлагын зөвлөлөөс гаргасан XII удаагийн хорооны IV хурлын саналуудыг хянан хэлэлцүүлсэн тухай тайланг баталж, УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны III хурлаас хойшх шилдэг санал дурдлагыг сайшаасан байна.
Хуралд басхүү Ши Жиньпин даргаар гол болгосон ХКН-ын Төв Хорооны тойронд “Дөрвөн ухамсар”-ыг бэхжүүлж, “Дөрвөн итгэл”-ийг баримтлан, “Хоёр хамгаалалт”-д хүрэхийг уриалсан байна. ӨМӨЗО-ны Намын хорооны хүчтэй удирдлагаар сэтгэлзүй ба ажлын нөхцөл байдлаа сайн байлгахыг баталж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, үргэлжлүүлэн тэмцэж хамгийн сайн үр бүтээлээрээ ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоо тэмдэглэнэ гэж зааварчилсан байна.






























































