ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан нь өндөр чанар бүхий хөгжлийг дэмжих, ард түмнийг эрхэмлэн дээдлэх үзлийг баримталж, Хятадын үндэстнүүдийн цогц ухамсрыг бэхжүүлэх, төлөөлөгчдийн гол цогц суурийг хүндэтгэх, шударга байдал, инновацийг баримтлах зэрэг таван талыг баримталж, ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны 2020 оны ажлыг тал бүрээр эргэцүүлэн дүгнэсэн байна. Өндөр чанар бүхий хөгжлийг баримтлах гол сэдэв, умард хилийн экологийн аюулгүйн халхавчийг бэхжүүлэх, ард иргэдийн сайн сайхан амжиргааны хэрэглээг хангах, Хятадын үндэстнүүдийн цогц ухамсрыг бэхжүүлэх, “Хоёр байгууллага”-ыг бүтээн байгуулахыг баримтлах зэрэг таван ажлыг сайн гүйцэтгэхийг АТИХ-ын 2021 оны ажлын зорилт тавьж дурдсан байна. Үүний зэрэгцээ ажлын дүгнэлт нь үнэнээс зөвийг эрэлхийлэх, ажлын төлөвлөлт нь бодитой бөгөөд тодорхой байх болно гэж төлөөлөгчид үзсэн байна.





























































