
- Бү Шяолинь тэргүүлэгчийн хийсэн ‘Засгийн газрын ажлын илтгэл’ нь амжилт бүтээмжээ үнэн бодитой дүгнэж, оршин байгаа асуудлыг бүх талаар задалж, дараагийн ажлаа нарийн бодитой төлөвлөжээ. Буцсаныхаа дараа бид илтгэлийн төлөвлөлтийг хошууныхаа бодит байдалтай уялдуулан сайтар найдваржуулна гэж Өөртөө засах орны ардын төлөөлөгч, Алшаа баруун хошууны дарга Лүө Зивэй хэлсэн байна.
Лүө Зивэй:
- “13-р таван жил”-ийн хугацаанд Алшаа баруун хошуу нийт оронтой адил шинэ хөгжлийн ойлголтыг хянамгай найдваржуулж, хөгжлийн арга хэлбэрээ мэдэгдэхүйц өөрчилж, баярлууштай амжилт бүтээмжтэй байна. Хошууны бодит байдлаас үүдэж онцлог давуу талаа бадруулан, тэмээний аж үйлдвэрлэлээр ард иргэдээ баяжуулан хошуугаа хүчирхэгжүүлэх чухал аж үйлдвэрлэл болгож хөгжүүлсэн.Тэмээний эх баялгийг хамгаалалтын чанартайгаар нээн хөгжүүлж, “Шинжлэх ухаан техник мэргэжил + дагуулагч аж ахуйлал + хоршоо + гэр бүлийн мал аж ахуйн талбай тариалангийн талбай”-н ашиг тусын холбооны тогтцыг эрэлхийлэн байгуулж, экологийг хамгаалсан урьдчилсан нөхцөлд тэмээний аж үйлдвэрлэлийн хэмжээгээ зохистой өргөжүүлсэн байна. “Алшаа баруун хошууны тэмээний аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хэрэгжүүлэх санал (2017 — 2020 он)” зэрэг Төрийн бодлого тогтоож, 2017 оноос хойш дөрвөн жил дараалан хошууны эдийн засгаасаа жил бүр гурван сая юаний тусгай хөрөнгө тохируулж, малчид тариачдад ингэний саалийн тэтгэмж өгсөн байна. Басхүү тэмээний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг батлан даах 10 сая юаний санг тохируулж, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг судлан нээх, брэнд бүтээх зэрэг тал дээр зээлийн батлан даалт хийх болжээ. Одоо нийт хошууны хэмжээнд тэмээ малллаж байгаа өрх 800-аас давж, тэмээ маллаж байгаа өрх дунджийн нэг жилийн тэмээний орлого нь 20 мянган юаньд хүрсэн байна.
- Ирээдүйд бид ‘Засгийн газар удирдан дагуулагч аж ахуйллаар дайчлах, шинжлэх ухаан техник мэргэжлийн шинийг бүтээх, малчид тариачдыг дайчлан оролцуулах’ загварыг үргэлжлэн хэрэгжүүлнэ. Тэмээний аж үйлдвэрлэлийн хөгжлөөр малчид тариачдын орлогын нэмэгдлийг батлан, тэмээний аж үйлдвэрлэлийн далд хүчийг цаашид уудлан бадруулж, энэхүү хөгжлөөр гурван аж үйлдвэрлэлийн бүх талын хөгжлийг дайчилна гэж Лүө Зивэй танилцууллаа.





























































